Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах зорилгоор Засгийн газар "20 минутын хот байгуулах" зорилго тавьж, ажлыг эхлүүлсэн нь урагштай байна. Тодруулбал, "Сэлбэ" хот орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерийг зарлахад дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж, давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлснийг нийслэлээс өчигдөр зарласан. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байгаа юм.
Үнэлгээний хороо дээрх 34 байгууллагын ирүүлсэн саналтай танилцаж, ажлын 15 хоногт багтаан шийдвэрээ гаргана. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн таван компани энэ оны есдүгээр сардаа багтан бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэ талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгөхдөө "Сэлбэ дэд төвийн нэг, хоёрдугаар багцын тендер зарлагдаж, шалгарсан компаниуд нь гэрээгээ хийгээд ажилдаа орчихсон байгаа. Харин гурав, дөрөвдүгээр багцын тендерийг тав хуваасан. Ингээд 4757 айл байхаар нийт таван багц тендерийг 2025 оны наймдугаар сарын 14-нд нээлээ. Зураг төслийн хувьд бүгд ижилхэн. Тендерийн үндсэн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөөгүй. Мэргэжлийн байгууллагуудын санал, зарим экспертүүдийн зөвлөсөн, төслийн багийн судалгааг үндэслэн айлуудын дундаж метр квадратыг нэмэгдүүлсэн. Энэ удаагийн зарлаж байгаа таван багц тендерт өмнөх тендерийн дундаж айлын метр квадрат 48 м2 болон 49 м2 байсан. Энэ удаа зураг төсөлд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, дундаж метр квадрат талбай нь 68.9 м2 байхаар хуваасан" гэсэн юм.
Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулахаар ТЭЗҮ баталсан байдаг. Харин шинэчилсэн зураг төслөөр тус төслийн нийт 12 мянган айлын тоо 8565 болж, гурав, дөрөвдүгээр багцын тендерийг тав хувааснаар 6000 айлын тоо 4757 болж буурч байгаа аж.
Хэдийгээр орон сууцны тоо буурч байгаа ч талбайн хэмжээг нэмэгдүүлсэн нь хүн амын эрэлтэд нийцүүлсэн зөв зохицуулалт болсон гэж иргэд үзэж буй. Учир нь, нийслэлийн гэр хорооллын өрх хамгийн багадаа гурван хүүхэдтэй буюу голчлон 6-7 ам бүл түүнээс дээш бүлтэй байх нь бий. Тэдний эрэлт хэрэгцээг 48, 49 м2 байраар хангах зорилт нь учир дутагдалтай байсан. Байрны талбайн хэмжээг нэмэгдүүлснээр олон хүүхэдтэй гэр бүлүүд тухайн орон сууцанд амьдрах таатай боломж бүрдэж, эргээд борлуулалтад ч сайнаар нөлөөлнө гэж үзэж буй.
Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хотын 70 хувь нь барилга байгууламж байх бол 30 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ. Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороо зэрэг төрийн үйлчилгээг 20 минутад авах бололцоотойгоос гадна үзвэр үйлчилгээ нь ч дэргэд байхаар төлөвлөсөн. Энэхүү 20 минутын хот бусад дэд төвүүдийнхээ жишиг болох учиртай.
Мөн энэхүү бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцох боломжтой болсноороо онцлог.
Орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багцын тендер сонгон шалгаруулалтад үндэсний аж ахуйн нэгжүүд болон түншлэлээр оролцох боломжийг бүрдүүлж, багцын дүнг бууруулан тав хувааж тендерийг хуулийн дагуу зохион байгуулсанаар, тендер нээгдэхэд давхардсан тоогоор 31 үндэсний барилгын компаниуд оролцоод байна. Үндэсний компаниуд энэхүү төсөлд шалгарч, өөриймсөг сэтгэлээр, чанартай, хариуцлагатай байж төслийг хугацаанд нь амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэдгийг Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэдээлж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 2028 он хүртэл гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна.
Нийт 158 га талбайд 2200 гаруй нэгж талбарыг чөлөөлж, хотын хойд талын утааны голомтоос багадаа 4000 орчим янданг буулгаж, шинж суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолсон. Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ хотын эхний бүтээн байгуулалт “Зургаан буудал”-ын “Оргил” худалдааны төв орчимд хэдийн эхлээд газар шорооны ажлаа үргэлжлүүлж байна. Түүнээс гадна дээрх хорооллуудын цэвэр усны шугамыг анх удаа зэс хоолойгоор угсарч, дээвэр дээр нь нарны эрчим хүчний хавтан байрлуулахаар төлөвлөсөн. Уг хуримтлуулсан эрчим хүчээр орцны гэрэл, цахилгаан шат, гарааш зэрэг нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны хэрэглээг шийдэх юм.
3,576.03






















































Www 2025-08-15 66.181.181.245
mungun dvn n buurah ystoi
Нэргүй 2025-08-15 59.153.115.17
Orgiliig nuulgedeggui yum uu
500 тэрбумын бонд 2025-08-15 202.9.46.27
Хашааны газраар сольсон нь яахав, илүү гарсан байрнуудыг худалдаж авах ипо.зээл.эх үүсвэр яахуу & төлөх цалин орлого сайтай өрх хангалттай юу? Гадна дотны барилгын компаниуд ашгаа яаж гаргаж авах вэ.
Энэрэл 2025-08-15 103.10.20.34
1м² үнэ нь 4 сая гэхээр 68м² нь 277 сая арай үнэтэй юу? Доод үнэ нь шдээ? 📢
Нэргүй 2025-08-15 43.242.242.59
Ийм балай ажил хийснийх нь төлөө Нямбаатарыг огцруулах гэж байна. Та бүгд Сүхбаатарын талбай дээр очиж гарын үсгээ зурцгаа. Газрыг нь тэр өөрөө авчихсан ч байх магадлалтай
Иргэн 2025-08-15 202.21.126.67
Нүүрсээр ажилладаг дулааны станц яг хоймортоо барьж байгаа нь ямар учир байнаа. Тэгээд Сэлбэ хот нь хачин ганган сайхан байгаад хэрэг байна уу. Хэн төлөвлөдөг болоод ийм төлөвлөлт гаргаад, тэрийг нь ямар мангуу нь батлаад байдаг юм бэ. Арай дэндүү юм. Ядаж хийн түлшээр ажилладаг станц баримаар байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
зочин 2025-08-15 202.9.46.64
хажуу айлынх нь секс сонсогдож, тамхины утаа нь орж ирдэг хятад барилгууд босно……….
Нэргүй 2025-08-15 202.70.43.34
Монголд дэд бүтэц муутай байж өндөр барилгууд их барих юм. Өндөр барилгууд Дэд бүтэц их шаарддаг, ашиглалтын зардал өндөртэй мөн Газар хөдлөлтөнд тэсвэргүй
Нэргүй 2025-08-15 202.70.43.34
Орон сууцыг 5 юмуу 6 давхараас илүү өндөр барих дэмийдээ, газар мундсан бишдээ Монголд
иргэн 2025-08-15 202.131.243.86
бетон ширэнгээс татгалзан ногоон байгууламж биеийн тамирын талбай ихтэй, 5 давхар ч гэсэн лифттэй хийгээрэй дээ. өндөр настан тэргэнцэртэй, хөл гөр хугархай хүмүүс л орох юм ш тээ Монгол Хятад хуваагаад өгчих чанар хийж гүйцэтгэл гм -ээр үнэхээр ялгаа байгааг бол үүгээр харуулах нь дээр ш тээ
Нэргүй 2025-08-15 59.153.86.156
Монголчуудын өарилга барьдаг гэж юу байсан юм Хятадуудаар бариул
Нэргүй 2025-08-15 202.21.107.38
Сулиар гужаа тролл чинь