Ivanka Trump Fine Jewelry эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Ivanka Trump Fine Jewelry эрэлттэй байна

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүл ялалтаа бизнес болгоод эхэлжээ. Трампын том охин Иванка Ivanka Trump Fine Jewelry нэртэй гоёл чимэглэлийн, мөн хувцасны брэндтэй. Сонгуульд ялалт байгуулсаныхаа дараа Трамп эхнэр Мелани, охин Иванка нарын хамтаар телевизийн “60 минут” нэвтрүүлэгт оролцжээ. Энэ нэвтрүүлэгт Иванка өөрийн брэндийн 8.800 ам.долларын үнэтэй алмазан шигтгээтэй, 18 каратын алтан бугуйвчтай очжээ. Харин нэвтрүүлэг гарсаны дараагаар бугуйвчны үнэ 10.800 болон нэмэгджээ. Учир нь, нэвтрүүлгийн дараагаас энэ бугуйвчийг худалдан авах гэсэн үйлчлүүлэгчийн тоо өсчээ.

Аавынхаа сонгуулийн сурталчилгааны үеэр Иванка өөрийн брэндийн бүтээгдэхүүнээ сурталчилсаар байсан бөгөөд БНН-ын Их хурлаар Трампыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр зарлах ёслолд өмссөн Иванкагийн даашинз тэр өдөртөө Macy's болон Nordstrom дэлгүүрийн цахим захиалгаар зарагдаж дуусчээ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж