Чан Куншенг
Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн туслахыг албан тушаалаас нь огцруулж, авлигын хэрэгт мөрдөн шалгаж буйг өнөөдөр /I.2/ мэдээллээ. Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Чан Куншенг авлигын хэрэгт мөрдөн шалгагдаж буй аж. Одоогоор түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Тэрээр Хятадын дарга Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг “ан ав”-д өртсөн анхны дипломат болж байна.
Хятадын Гадаад хэргийн сайдын дор дөрвөн туслах ажилладаг аж. Тэд нь Гадаад хэргийн дэд сайд нараас доогуур эрэмбэлэгддэг бөгөөд яамны протоколыг хариуцдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: South China Morning Post, Associated Press