Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол улсын цэргийн багийн III дугаар ээлжинд амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд байгаа цэрэг цагдаагийн алба хаагч нарт Батлан хамгаалах яамнаас маргааш 11.40 цагт одон медаль гардуулах юм байна. Ёслол Чингисийн талбайд болно. Энэ ажиллагаанд цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэсэн юм.
М.ЯЛАЛТ