Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.17-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордноо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж буй юм.

 
 
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.     
“Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Д.ТЭРБИШДАГВА
2.     
Монгол, Эстонийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай
Л.БОЛД
3.     
Гадаад харилцааны сайдын Швед, Дани Улсад хийх айлчлалын тухай
Л.БОЛД
4.     
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн талаар авах арга хэмжээний тухай
Ч.УЛААН
5.     
Монгол Улсын иргэнд 2014 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
Ц.БАЯРСАЙХАН
6.     
“Төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Ц.БАЯРСАЙХАН
7.     
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай*
Л.ГАНТӨМӨР
8.     
Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Н.БАТБАЯР
9.     
Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд авах зарим арга хэмжээний тухай*
Н.БАТБАЯР
Я.САНЖМЯТАВ
10. 
Агаарын тухай хууль болон “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
М.СОНОМПИЛ
11. 
Бусад асуудал*
Н.АЛТАНХУЯГ
 
 
Танилцуулах асуудал
 
12. 
Нууц асуудал*
А.ГАНСҮХ
13. 
Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай
Ч.САЙХАНБИЛЭГ
14. 
Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн тухай*
Л.БОЛД
15. 
Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай
А.ГАНСҮХ
16. 
Далайн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай
А.ГАНСҮХ
17. 
“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”-ын гишүүн улсуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн сайд нарын 43 дугаар чуулганыг 2015 онд Монгол Улсад зохион байгуулах тухай
А.ГАНСҮХ
18. 
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал
Н.БАТБАЯР
 
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж