Архангай аймагт ургац хураалт хойшлох төлөвтэй

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Архангай аймагт ургац хураалт хойшлох төлөвтэй

Архангай аймгийн үр тарианы болц оройтсноос ургац хураалт арав гаруй хоногоор хойшиллоо. Аймгийн хэмжээнд 3950 га талбайд үр тариа тариалсны дотор 200 га талбай мөндөрт цохигдон чамгүй алдагдал гарчээ. Урьдчилсан балансаар нэгж га –гийн ургац 14 тн байна. Мэргэжилтнүүд энэ намар 5250 тонн ургац хураах тооцоог гаргажээ. Үүнээс өөрийн үрэнд 1000, улсын нөөцөд 1000, буудайн санд 1100, тэжээлд 250, гурилын үйлдвэрт 1900 тонн буудайг тус тус нийлүүлэх аж. Түүнчлэн 777,2 га талбайд малын тэжээлийн ургамал тариалснаас нэгж га-гийн ургац 35 цн буюу 2650 тонн ургац авахаар байгаа ч  цаг хүндэрвэл малын тэжээл дутагдах төлөвтэй байна.

Л.Булган /Архангай/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж