Пакистаны сайдын аминд хүрэхийг завдав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Пакистаны сайдын аминд хүрэхийг завдав

Мягмар гаригт Пакистаны баруун өмнөд хэсэгт Балокистаны сайдын хамгаалалтын цувааруу амиа золиолсогч этгээд дайрснаас нэг хүн амь эрсдэж, найман хүн шархадсан бөгөөд сайд Аслам Раисани ямар нэг гэмтэл аваагүй байна.

Амиа золиослогч нь сайдын сууж явсан цувааруу явган дөхөж очоод, биедээ байсан тэсрэх төхөөрөмжийг дэлбэлсэн гэж тус мужийн цагдаагийн газрын дарга Анвар Шахани мэдэгджээ. Тухайн үед сайд нь мужийн ассемблейн хуралд оролцохоор явж байсан бөгөөд замд нь түүний аминд халдахаар төлөвлөсөн байжээ.

Раисани нь Пакистаны Ардын намын гишүүн бөгөөд 2008 оны сонгуулиар Балокистан мужийн сайдаар сонгогдсон байна. Афганы хилтэй ойр байрладаг Балокистан нь Пакистаны хамгийн том газар нутагтай, цөөн хүн амтай муж бөгөөд байгалийн баялгийн нэлээдгүй их нөөцтэй газар юм.

Цэргийн эрх мэдэлтнүүд хэдэн жилийн турш тус мужийн эдийн засаг, нийгмийг сайжруулах тал дээр төв засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгааг засгийн газарт удаа дараа гомдол санал мэдүүлж байсан бөгөөд Пакистаны цэргийн хүчинтэй засаг захиргаагаа бие даан байгуулахын төлөө тэмцэж байгаа юм. Саяхан тус мужид Афганы дүрвэгсэд ихээр орж ирсэн ба Афганы засгийн газар дүрвэгсдийн дотор Талибаны гол удирдагч нуугдаж байгаа гэж үзэж байна

Удахгүй Пакистаны Ардын нам засгийн эрхийг хэрэгжүүлж эхлэхээр Балокистан дахь цэргийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэйг уриалж, тус мужид өөртөө засах эрхийг нь өгөхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж