БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр иргэнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр иргэнийг саатуулжээ

БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр иргэнийг саатуулжээ

Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр 2020 долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас улсын хил зөрчсөн хэрэг гарчээ. Тодруулбал, урд хөршийн талаас нэг иргэн явганаар улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж саатуулсан байна.

Хилийн хамгаалалтынхан тус хил зөрчигчтэй алсын зайнаас дохиогоор харилцжээ. Өнөөдрийн байдлаар хил зөрчигч гэр ажиглалт буюу тусгай байранд байгаа бөгөөд шинжилгээ авахад вирусийн халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Дээрх зөрчлөөс хойш гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын нэг иргэн Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн байна. Хил зөрчигчийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулж, зохих газарт нь шилжүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж