Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр 2020 долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас улсын хил зөрчсөн хэрэг гарчээ. Тодруулбал, урд хөршийн талаас нэг иргэн явганаар улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж саатуулсан байна.
Хилийн хамгаалалтынхан тус хил зөрчигчтэй алсын зайнаас дохиогоор харилцжээ. Өнөөдрийн байдлаар хил зөрчигч гэр ажиглалт буюу тусгай байранд байгаа бөгөөд шинжилгээ авахад вирусийн халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Дээрх зөрчлөөс хойш гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын нэг иргэн Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн байна. Хил зөрчигчийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулж, зохих газарт нь шилжүүлжээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-07-31 202.9.40.32
Хятадын хилээ сайн харж шалгаж бай хилчдээ
Зочин 2020-07-31 103.229.121.104
Hyataduudad hyanalt sain tavih heregtei
нийтийн өмч 2020-07-31 5.39.74.106
За ингээд хятадын нийт өмчөө авахаар нууцаар хилээр орж ирлээ. Бүртгэлгүй орж ирсэн х***а энд төрсөн гэж Монголын иргэний үнэмлэх олж аваад газар авах боломжтой болно. Бүртгэлгүй орж ирсэн бол эргэж гарсан гаргах баталгаа баримт байхгүй. Ингээд нөгөө Баттулгын өөрчилсөн хуулийн ид шид гарч эхэлж байна даа.
Зочин 2020-07-31 66.181.161.79
"… БНХАУ-ын талаас хил зөрчсөн" юм уу, эсвэл "хил зөрчсөн иргэнийг БНХАУ-ын тал саатуулсан" юм уу???
зочин 2020-07-31 202.170.80.25
БНХАУ-ын талаас 2 иргэн хил зөрчсөн байна.