Барилгын ажил хийх үедээ унаж гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2025.04.06-нд нийтлэгдсэн

Барилгын ажил хийх үедээ унаж гэмтжээ

Барилгын ажил хийх үедээ унаж гэмтжээ

Урин дулааны улирал эхлэн, барилга бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс үүдэн иргэд гэмтэх цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсч байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн уналаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 51 настай иргэн Б нь барилгын ажил хийх явцдаа 16 давхраас 13 давхарлуу унаж зүүн далны доод хэсгийг хугалж гэмтээжээ. Иймээс иргэд та бүхэн барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж