Хүн та амьдарч л байгаа бол төлбөрөө төл. Яаж, хэнд гэж үү? Өөрийн эргэн тойронд байгаа хүмүүстээ хайрыг мэдрүүлж, хайрыг мэдэрч, амьдралыг хайрлаж төлбөрөө төл. Мөнгөтэй, мөнгөгүйгээс үл хамааран хайраар дүүрэн хүн хамгийн баян. Магадгүй энэ хэн нэгэнд амархан, энгийн зүйл шиг санагдах байх. Дэлхий ертөнц даяаршиж, техник технологи улам дэвшингүй хөгжихийн хэрээр хүмүүс өөрийн сэтгэл рүүгээ өнгийх нь багасч, сэтгэл дэх хайрандаа улам харам болж байгааг "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчдийн ээлжит шинэ уран бүтээлд өгүүлэх аж.
"Самсара" гэх жүжгийн нэрнээсээ үзэгчдийн сонирхлыг татна.
Хүн гэгч ганц амьдрахдаа өнгөрсөндөө харамсч, ирээдүйдээ хэт шуналгүйгээр яг одоо цагтаа сэтгэл хангалуун амьдрах шиг сайхан зүйл үгүй. Яг л энэ тухай үхэл, амьдралын зааг дахь "Самсара"-д саатсан хүмүүсийн амьдрал ойлгуулж, мэдрүүлж, ухааруулахын сацуу үзэгчдийнхээ элгийг эмчилнэ.
Мөрөөдлийн театрын 24 дэх тайзны бүтээл "Самсара" драмын жүжиг 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжлэх болно. Энэхүү драмын жүжгийг өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа тоглож байна.
Материаллаг ертөнц ба үхлийн дундах мөчлөг буюу "Самсара"-д очсон хүмүүс ямар орчин, нөхцөлд байдаг талаар харуулна. Тэдний энд яаж ирсэн, хэзээ явах нь үл ойлгогдох бөгөөд тэдний дунд үл ойлголцол, нөхөрлөл бүүр хайр дурлал ч байдаг гэдгийг харуулна . Тэдний төгсгөл юу байх бол. Дээшээ юу, доошоо юу?
Тоглолтын тасалбарыг https://www.ticket.mn/event/2460
3,576.02


















































Холбоотой мэдээ