Хятад улс Трампийн тарифын эсрэг хариу цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2025.04.05-нд нийтлэгдсэн

Хятад улс Трампийн тарифын эсрэг хариу цохилт өгчээ

Хятад улс Трампийн тарифын эсрэг хариу цохилт өгчээ

Дэлхийн бараг л бүх улсын импортод 10 хувийн суурь татвар ногдуулсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн эсрэг Хятад улс томоохон цохилт өглөө. Тодруулбал, Хятад улс дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортын бараа бүтээгдэхүүнд 34 хувийн нэмэгдэл татвар ногдуулах болсон. Бээжингийн удирдлагууд Баасан гаригт (2025.04.04) уг шийдвэрээ танилцуулсан юм.

АНУ-ын эдийн засгийн уналтаас болгоомжилж импортын татварыг нэмэгдүүлсэн ч энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн хямралыг өдөөсөн.

Улмаар Трамп бус америкчуудад ихээхэн хохирол учирна гэж эдийн засагч нар эмээж буй. Түүнчлэн компьютерын чип, цахилгаан машины батерей зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг ховор элементийн экспортынхоо хяналтыг нэмэгдүүлнэ гэж Бээжингийн худалдааны яам мэдэгдсэн байна. Энэ нь АНУ-ын технологийн салбарт шаардлагатай бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс багасаж, үнэ нь өсөх эрсдэлд хүргэхээс гадна Бээжингийн зүгээс тус улсын 11 аж ахуйн нэгжийг найдваргүй гэх жагсаалтад оруулах болжээ.

Мөн АНУ-ын импортын татвар нэмэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад нэхэмжлэл гаргаад байна.

Хятадын Худалдааны яам Баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ дөрөвдүгээр сарын 10-нд хэрэгжиж эхлэх татварын тарифаас гадна дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн самари, гадолини, терби, диспрози, лютеци, скандий, иттри зэрэг дунд болон хүнд хэлбэрийн ховор элементийн экспортыг багасгаж, хяналтаа нэмэгдүүлэхээ зарласан юм. Тус яамны мэдэгдэлд дурдсанаар "АНУ харилцан тариф гэгчийг ногдуулснаар Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж, гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор алдагдуулж, дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоо, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг хохироож байна" гэжээ. Мөн тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Энэ бол дэлхийн эдийн засаг, худалдааны дэг журмын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй дарамтлах гэсэн явдал бөгөөд Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Тариф тогтоосноос үүдэлтэй үр дагаврыг нь Хятад улс тодорхой мэдэж байгаа тул АНУ-ыг буруу бодлого хэрэгжүүлж буйгаа нэн даруй залруулж, тарифыг цуцлахыг уриалжээ.

Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр татварын нэмэгдэл тариф гаргаснаас болж дэлхийн худалдааны дайнд бараг бүх улс төдийгүй америкчууд ч мөн адил эсэргүүцэж, буруутгаж буй. Учир нь Хятад улс бусад улс орнуудын зарим эх үүсвэр, шаардлагынх нь дагуу хамтран ажиллахад үргэлж таатай байдаг билээ. Америкийн томоохон худалдааны түншүүдийн нэг болох Японд ерөнхий сайд Шигеру Ишиба хэлэхдээ, банкны хувьцааны уналт өнөөдөр Токиогийн хөрөнгийн зах зээлийг сүүлийн жилүүдэд байгаагүй муу долоо хоногтоо чиглүүлснээр тариф нь үндэсний хямрал үүсгэлээ гэсэн юм. Хөрөнгө оруулалтын банк "JP Morgan" хэлэхдээ, жилийн эцэс гэхэд дэлхийн эдийн засаг уналтад орох магадлал 40 хувь байсан бол одоо 60 хувь байна гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж