Уулын замд өнөөдөр /2025.04.06/ зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Бага тэнгэр, Залаат руу зорчих замд осол гарсан бөгөөд ачааны машин, суудлын тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. Ослын шалтгаан нөхцөл, хүн бэртэж гэмтсэн эсэхийг Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.
ТЦА-наас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.04.06/ 15:00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны зүүн тал уулын зам дээр Хова маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг зорчигч нас барж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч байна.
Шалгалтын явцад Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урсгал сөрсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Тухайн осол хэргийг Тээврйин цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна гэлээ.
Сүүлийн үед бүртгэгдэж байгаа ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, суудлын бүс хэрэглээгүйгээс гэмтэх, амь нас хохирох харамсалтай тохиолдлууд эзэлж байгаа учир жолооч нарыг хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхааруулж байна.
3,575.80





















































Холбоотой мэдээ