"Хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно"

Хуучирсан мэдээ: 2025.04.06-нд нийтлэгдсэн

"Хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно"

"Хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно"
Хотын дарга Х.Нямбаатар ажлаа хийж чадахгүй хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно" гэв. Тэрбээр "Улаанбаатар хот 204 хороотой. Иргэд гудамжинд гэрэл тавьж өгөөч, энд камер хиймээр байна, явган хүний замаа засаач гэдэг хүсэлт, шаардлагаа хамгийн түрүүнд хорооны Засаг даргадаа учирлаж хэлдэг. Харин Засаг дарга иргэдийнхээ хүсэлтийг албан бичиг болгоод дээд шатны байгууллагадаа уламжилдаг. Тухайн асуудлаа төсөв мөнгө гаргаад шийдвэрлэх эрх мэдэл хомс.
Гэтэл өнөөдөр дээрх хүсэлтүүд овоорсоор бидний амьдарч буй орчин, эргэн тойронд маань ундуй сундуй зам, талбай, арзайж сарзайсан хашаа, хайс, эвдэрч хэмхэрсэн, ус тогтдог замууд бий болчихлоо.
Бид энэ байдлыг цаашид хална. Хороодын Засаг дарга нартайгаа уулзаж, тохижилтын чиглэлээр нэн яаралтай шийдвэрлэх асуудлаа шийдэхэд нь зориулж Захирагчийн ажлын албанаас зардал гаргахаар боллоо. Орчноо сайжруулах ажлыг хамтдаа эхлүүлье. Хашаа, хайс засах, унтарсан гэрэл чийдэнгээ асаах, явган замаа засах зэрэг ажлыг улсын баяр наадмаас өмнө амжуулъя гэж байгаа. Харин хүсэлтийг нь аваад хөрөнгийг нь шийдэж өгөөд байхад өөрийн хорооны нутаг дэвсгэрийнхээ өнгө зүсийг сайжруулж чадаагүй Засаг даргатай хариуцлага ярина. Ажилдаа сэтгэл гаргахгүй, өдөр хоногийн аргацаах байдлаар ажилдаа хандвал цаашид хамтарч ажиллахгүй. Нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх учиртай" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж