ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.11.05/ орос хэлний ирээдүйн асуудлаар эрдэмтэдтэй уулзсан байна. Уулзалтын үеэр нэгэн их сургуулийн ректор Оросын шүүх “Wikipedia”-гийн мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргаж байгааг шүүмжилжээ.
Үүний хариуд Владимир Путин “Оросын Их Нэвтэрхий Толь”-ийг электрон хувилбарт хөрвүүлж, найдвартай үнэн зөв баримт, мэдээлэл бүхий “Wikipedia” сайтын орос хувилбарыг бүтээхийг эрдэмтдэд уриалсан байна.
ОХУ-ын засгийн газар Wikipedia-тай ижил Оросын онлайн мэдээллийн эх сурвалжийг хөгжүүлэх зорилгоор ирэх гурван жилд 1.7 тэрбум рубль ($26 сая) зарцуулахаар болсон байдаг.
Эх сурвалж: GUARDIAN