Улаанбаатар өдөртөө бага зэргийн бороо орно

Улаанбаатар өдөртөө бага зэргийн бороо орно

Улаанбаатар өдөртөө бага зэргийн бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Зургадугаар сарын 11, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

 2025 оны 06-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Туул, Улз, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18…+23 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-11 202.9.40.123

худлаа зохиомол үндэс халх гэж ярихаа болих хэрэгтэй монголд халх гэж үндсэн байхгүй х***а манж зохиол халх гэдэг чин монгол хүн биш х***а х***а цуст манжууд. х***а манж санаа өанаа ойлгохгүй яагаал тэгээд худлаа шаагаад бгаа атгаг х***а манж санаа ойлгохгүй. х***а манжууд Өчнөөн жил х***а манж зохиол санаа-р тулгцан. Бузар атгаг санаатай л******д.

Avatar

Нэргүй 2025-06-11 202.9.40.123

Монголд халх гэж үндэс байхгүй х***а зохиол халх гэдэг чин монгол хүн биш манж х***а 1990 онд монголд бүргэлтэй х***а овогтой хужаагуудыг монголд он удаан жил суурьсан манжууд халх гэж зохимол үндсээр нэрлсэн ингээд 35 жил х***а манж зохиол-р тархиа угаалсгуулсан монгол хүн халх гэж үндэс бдг бсн юм шиг сурталтай болцон зарим монгол хүн халх гэж бдг юм шиг буруу ойлголторо яриал бхийн бүүр х***а манжуудын зохиосон зохиолын санаад нь хүртэл захтасан газар нь маажих шиг х***а манж зохиолд автаж ху

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж