Их хамба Д.Жавзандорж нэг өдрийн сахил хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2025.06.11-нд нийтлэгдсэн

Их хамба Д.Жавзандорж нэг өдрийн сахил хүртээнэ

Их хамба Д.Жавзандорж нэг өдрийн сахил хүртээнэ
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж өнөөдөр /2025.06.11/ өглөөний 04.00 цагаас эхлэн Батцагаан дуганд Их хөлгөний тэтгэн ариусгахуй буюу “Тэгчэн сожин” нэг өдрийн сахил хүртээнэ. Бурхан багшийн их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиож, бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Уг өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр гэж үздэг. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.
Харин Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.

Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэнэ. Мөн орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах аж. Төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж