Залуус гэгээн хайрын өдрөөр дугуйтай болзоно

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Залуус гэгээн хайрын өдрөөр дугуйтай болзоно

ёТийм ч  учраас Монголын залуучуудын холбоо хоёр сарыг  хайрын  болгон  зарлаж олон  бүтээлч  ажлуудыг  хийхээр төлөвлөөд байгаа билээ.

Үүний нэг нь МЗХ-ны дэргэдэх аялал жуулчлалын корпорациас зохион байгуулж  буй  “Дугуйтай болзоо” юм.  Өмнө нь “Унадаг дугуйтай болзоо” гэр бүлийн дугуйтай аяллыг зохион байгуулж 30 гаруй гэр бүл хамрагдаж,  Жаргалантын аманд амралтын нэг өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхээс гадна үе тэнгийн бусад гэр бүлтэйгээ танилцаж, гэр бүлийн лекц сонсож, хөгжөөнт тоглоом тоглон амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн. Тэгвэл энэ удаад зөвхөн ганц  бие залууст зориулж “Дугуйтай болзоо” аяллыг зохион байгуулж байна. Уг болзоо нь ирэх хоёрдугаар сарын 14-нд  Зайсангийн гүүрнээс – Тээврийн товчооны гүүр хүртэл үргэлжлэх энэ. Мөн хөтөлбөрт олон  сонирхолтой  арга хэмжээ багтсан гэнэ лээ. Амралтын нэг өдрийн үеийн  залуустайгаа  хамт хөгжилтэй  өнгөрүүлээрэй.

М.СУРА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж