Рок поп урлагийн анхдагчид болсон “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Хилчин”, “Хөхтэнгэр” хамтлагийн төлөөлөл болсон энэ зургаан эрхэм “Нойргүй хоносон зургаан нот” гэх тоглолтоо хийхээр болсон аж.
Зургаан өөр ертөнцийн нөхөрлөл хэрхэн эхэлсэн, бие биенийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж найзалсан он жилүүдийнхээ талаар тэд ийн ярьжээ. Эдгээр зургаан найзын хамгийн яриа нь Б.Долгион. Түүнчлэн энд зургаан өөр хөгжмийн ертөнц найзалдаг учраас өөр хоорондоо ямар нэг байдлаар өрсөлдөггүй бөгөөд аялгууг нь сонсоод хэний хөгжим, хэн зохиосон бэ гэдгийг нь мэддэг гэнэ лээ. Энэ зургаан хүнийг холбодог нэг зүйл нь уян зөөлөн зан.
Тиймээс зохиосон хөгжим болгон нь уянгалаг, гэгэлгэн, зөөлөн байдаг аж. Б.Долгионы “Учралын блюз”, Болоожийн “Дандаа чамайг хайрлаж явъя”, Энхбаярын “Сүүн цагаан хурим”, Жагаагийн “Хүлээлт”, Пүүжээгийн “Улаанбаатарын үдэш” гээд дахин давтагдашгүй өвөрмөц хөг аялгуунууд энэ өдөр ундарна.
Тэдний эрхэм чанарын талаар хөгжмийн зохиолч Б.Долгион ярьсан байна. Тэрбээр, “Манай Жагаа бол хэлэх гэснээ хэлчихдэг шударга хүн. Жагаагийн шударга зангаас суралцмаар байдаг юм. Балхаа аливаа зүйлийг дандаа зохицуулдаг. Бидэн дундаа удирдан зохион байгуулах авьяастай нь. Энхбаяр буурь суурьтай шаардлагатай үед дуугардаг. Бодь хүн юм уу даа.
Харин Болоож амаараа ярихаас илүүтэй гитараа яриулдаг. Одоо ч гитараа яриулах гээд сууж байна. Пүүжээгийн амнаас үг сонсоход хэцүү. Чанга яриач гэж байж сонсдог. Хүн бүр өөр өөрийн онцлогтой.
Зохиосон аялгууг нь сонсоод дотоод сэтгэлийг нь мэдэрдэг” хэмээн ярьсан байна.