Шинэ санаа хөтөлбөрийн үзэсгэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Шинэ санаа хөтөлбөрийн үзэсгэлэн боллоо

“Шинэ санаа, дэмжлэг-ажлын байр” төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээлийн үзэсгэлэн боллоо

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “Шинэ санаа, дэмжлэг-ажлын байр” төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээлийн үзэсгэлэн болж өндөрлөлөө. Үзэсгэлэнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэд, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд оролцон төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, худалдсан юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр ажилд зуучлах үйлчилгээ, ажлын байрны захиалга авах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж, ажилгүй иргэдийг тохирох ажлын байранд зуучилж, Капитал банк, Хас банк  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээл, “Адра Монгол” ХХК бизнес судалгаа, сургалт, зээлийн батлан даалт гаргах талаар мэдээлэл өглөө.

Тус хэлтсээс төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас “Хамгийн олон ажлын байр бий болгосон” хамгийн олон “Like” авч “Олны сэтгэлд нийцсэн” бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулан урамшууллаа. Үүнд: Хамгийн олон ажлын байр бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийн эздээр Үндэсний захиалгат хувцас оёдог Иргэн Б.Борхүү, савхин хувцасны “Ивентус” ХХК шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, “Олны сэтгэлд нийцсэн бүтээлийн эзэн”-ээр торгон хатгамал урладаг иргэн Б.Эрдэнэбулган, Хүнсний мөөг тариалдаг “Ариун чиг” ХХК шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Шилдэг бүтээлийн эзнээр “Ариун чиг” ХХК Б.Эрдэнбулган нар  шагнууллаа.

"ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС"

Эх сурвалж: www.khanuul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж