Уул уурхайн дэд сайд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Уул уурхайн дэд сайд мэдээлэл хийнэ

Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” сэдвийн дор сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурал маргааш 11.00 цагт зарлагдсан бөгөөд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган тэргүүтэй тус яамны газар, хэлтэс харьяалах агентлагийнхан оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр болжээ. Үүнд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудын олборлолт, экспорт, газрын тосны нөөц, үнэ ханш зэрэг олон сэдвээр мэдээлэл авч болох аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж