Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр Ө.Ганзориг томилогджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр Ө.Ганзориг томилогджээ

Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр Ө.Ганзориг томилогджээ

Монголын банкны холбооны ерөнхийлөгч  О.Орхоны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг томилжээ. Монголын банкны холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг. Дээрх дүрмийн дагуу Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон 2015-2017 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан юм. 2017 онд О.Орхоны хугацаа дуусгавар болж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Монголын банкны холбооны дүрмийн дагуу дараагийн ерөнхийлөгчийг сонгох хурлыг зохион байгуулж, санал хурааснаар Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг томилогдож, Монголын банкны холбоог хоёр жил удирдахаар болжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж