Сахарын цөлийн хойд хэсэгт 37 жилийн дараа цас орлоо гэж лхагва гаригт The Independent сонинд бичжээ. Энэхүү цаг агаарын ховор тохиолдлыг гэрэл зураг сонирхогч КаримБучетата (KarimBouchetata) Алжирийн Айн-Сефра хотын ойролцоо дуран авайд буулгажээ. Тэнд орсон цас бүгдийг алмайруулсан ба маргааш нь хайлан алга болжээ. Айн-Сефра районд 1979 оны хоёрдугаар сарын 18-наас хойш цас огт харагдаагүй гэнэ. Тэр үед 30 минутын цасан шуурга хот суурины замын хөдөлгөөн хаагдсан байдаг.
Сахара нь дэлхийн хамгийн халуун цөл юм. Африк тивийн нутаг дэвсгэрийн 30 хувийг эзэлдэг цөл нутагт өвлийн улирлын агаарын температур 13 хэмийн дулааныг зааваг. Цөлийн ихэнх хэсэгт цас огт ордоггүй. Харин Ахаггар,Тибеститэгш өндөрлөгт нь түр зуурын цас бараг жил бүр ордог. Одоо Айн-Сефрарайоны агаарын хэм нэмэх есөн градус байгаа гэнэ.
Энэ оны хоёрдугаар сард төв Узбекистаны Кызылкум цөлд их хэмжээний цас орсныг гадаадын мэдээллийн агентлагууд мэдээлж байсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР