Тивийн шилдэг даамчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.24-нд нийтлэгдсэн

Тивийн шилдэг даамчид өрсөлдөж байна

100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. МУБИС-ийн хичээлийн “В” байранд болж байгаа тус тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим тамирчид өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний эхний өдрүүдэд блиц төрлийн тэмцээн явагдсан бол өнөөдрөөс үндсэн төрөл эхэллээ.

2016 оны тивийн аваргууд энэ сарын 30-ны өдөр тодорно.

Тэмцээний талаарх мэдээллийг www.mondaam.mn сайтад хүргэж байна.

Ч.БОЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж