Хятадын хамгийн баян хүн их дэлгүүрин сүлжээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Хятадын хамгийн баян хүн их дэлгүүрин сүлжээ нээнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятадын хамгийн баян хүн гэгдэх Жун Цинхоу өөрийн бизнесээ өргөтгөн их дэлгүүрүүдийн сүлжээг нээнэ. Түүний хөрөнгийн найман тэрбум ам.доллараар Forbes сэтгүүл үнэлсэн юм гэж Bloomberg мэдээлэв. Өөр дэлгэрэнгүй мэдээллийг гаргасангүй.

    Жун Цинхоугийн ярьж байгаагаар тэр одоо орон нутгийн засаг захиргаатай их дэлгүүр барих газруудыг авахаар хэлэлцээр хийж байгаа ажээ. Бизнесмен өөрийн шинэ сүлжээнд зуугаас доошгүй их дэлгүүрүүдийг нэгтгэх гэнэ.

    Тэрбумтан нь Hangzhou Wahaha Group Co. гэх Хятадын согтууруулах биш ундааны гурав дахь том компанийн захиралуудын зөвлөлийн дарга юм. Компани 1987 онд байгуулагдсан ба  Danone компанитай хамтарсан үйлдвэрээ 1996 онд байгуулжээ.
    Энэ жилд Hangzhou Wahaha Group компанийн орлого 27 хувиар нэмэгдэн 70 тэрбум юань болно гэж хүлээгдэж буй. Шинэ сүлжээг нээснээр тэр мөнгөө 100 тэрбум юань болтол өсгөнө гэж найдаж байгаа гэнэ. Гэхдээ хэзээ тэр нь хэрэгжих хугацааг тэр тодруулсангүй. 

    Ш.Мягмар  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж