Орос улс хоёрдугаар сард Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш эрчим хүчний их гүрэн гэсэн статусаа ашиглан бусад орныг өөрийн нөлөөн дор байлгахыг санаархаж буй нь тодорхой болсон. Европын холбооны орнууд ОХУ-тай найрсаг харилцаа тогтоох замаар эрчим хүчний салбарт хамтран ажиллана гэж найдаж байв. Харамсалтай нь энэ итгэл найдвар бүтэлгүйтээд зогсохгүй дайныг санхүүжүүлж буйгаа ойлгож эхэлсэн юм.
Нөлөөгөө хадгалах гэсэн Оросын бодлого байгалийн хий, газрын тосоор хязгаарлагдахгүй. Цахилгаан эрчим хүчний хувьд чулуужсан түлшнээс хамааралгүй орнуудад Орос улс өөр стратеги ашигладаг. Энэ стратеги нь байгаль орчин, нийгэм, хүний эрхийн тэмцлийн увайгүй хэлбэрээр илэрдэг.
Дээрх стратегийг голчлон хөрш зэргэлдээ орнууддаа, тэр дундаа Зүүн хойд Азид орших Монгол Улсад ашигладаг гэж Германы “Nosvox” цахим хуудсанд онцолжээ. Тус хуудсанд Монгол Улсыг том газар нутагтай, цөөн хүн амтай, хөгжиж буй орон гэжээ. Монгол Улсын Засгийн газар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах бодлого баримталж, эх орондоо цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгохын тулд Шүрэн, Эрдэнэбүрэн зэрэг усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр хичээж байна.
Энэ бодлого нь Оросын эрчим хүчний нөлөөлөлд сорилт болжээ. Монголын байгаль орчныг хамгаалах нь Оросын засгийн газрын хувьд чухал сэдэв болоод буй аж.
Оросын байгаль орчны идэвхтэн Евгений Алексеевич Симоновыг 2021 онд гадаадын агент гэж зарласан. Оросын бусад идэвхтнүүдээс ялгаатай нь тэрбээр Монголын байгаль орчны асуудалд гол төлөв анхаарлаа хандуулдаг. Гэсэн хэдий ч түүнд гадаад агент гэсэн статус олгосон нь Оросын засгийн газартай холбоотой гэх хардлагыг төрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгодог аж. Түүний статусыг зориудаар халхалсан бололтой.
Евгений Алексеевич Симонов нь “Хил хязгааргүй гол” Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд Монголын эрчим хүчний төслүүдийг зогсоосон. Түүнийг 2014 онд Монгол Улсад нэвтрэхийг 10 жилээр хоригложээ. Тэрбээр нутгийн идэвхтнүүдтэй танилцаж, тэднийг хорлон сүйтгэх ажиллагаандаа ашиглахдаа гаргууд. Өнөөг хүртэл түүний ажлыг үргэлжлүүлж буй үнэнч дагагчид Монголд бий гэж “Nosvox” хуудас мэдээлжээ.
Эх сурвалж: NOSVOX