Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) баривчлах тушаал нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины холбоотон болон сонирхож буй орнуудтай харилцах харилцааг хязгаарлаж, саад чадахгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ "Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр нь хоёр орны харилцаагаа хөгжүүлэх, олон улсын харилцаа холбоог сайжруулах гэсэн түнш орнууд болон Оросын ашиг сонирхолд хязгаар тогтоож чадахгүй. Мөн болох ч ёсгүй. Дэлхийн олон орон Олон улсын эрүүгийн шүүхийн харж чадаж байгаагаас илүү цаадхыг харж чадаж, өргөнөөр төсөөлж байна" гэжээ.
Песков мөн дэлхийн олон орнууд Оросыг асар их сонирхож байна гэсэн бөгөөд Кремль тухайн орнуудтай харилцаа холбоо тогтоох сонирхолтой байгааг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж : TASS
3,569.17















































