Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын трасстай танилцав

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын трасстай танилцав

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын трасстай танилцав
Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. "Эрчист Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-25 202.55.188.100

данх гөлөг энд тэнд шоу хийхээ боль.одоо огцор.часд чадах юм ыайхгүй

Avatar

ичих нүүргүй мал 2025-04-25 103.57.95.147

Данх одоо ичихгүй энд юу хийж явдаг байна аа. Одоогоос 3-4 жилийн өмнө л нээлээ гээд сүр болоод баахан сэтгүүлчид цулуулаад ганц хоёр хүрз шороо аваад орой нь бүх телеюизээр явуулаад байсан. хийсэн нь хаана байна. Данхаас өөр хүн бол зуу гаруй км төмөрмыг хэдийгч хийчих хугацаа ш дээ

Avatar

Нэргүй 2025-04-25 66.181.190.243

энэ нэг балиар генерал шиг хувцауудыг болих хэрэгтэй. дүрэмт хувцсанд дуртай бол арай өөр цэргийн хувцас шиг биш байх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-04-25 66.181.189.146

трасынх нь зургыг оруулчихаач

Avatar

Нэргүй 2025-04-25 66.181.176.219

Зөв зөв УБТЗ аас салах хэрэгтэй БОГДХАН ТЗ нтр гээд 10 жил ярьсан юу ч яваагүй ЗТЯ ч сайн ажиллаж бна даа Гайхалтай үргэлжлүүлээд Хархорин хүртэл өөрсдөө ТЗ аа бариарай Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-04-25 192.82.65.103

Хэн нэгний өмч бид ард түмэн монгол улс бүтээн байгуулалттай болж байгаа учир амжилттай хэрэгжүүлэхийг хүсье. Нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгах л хамгийн чухал шүү

Avatar

Нэргүй 2025-04-25 192.82.65.103

Амжилт хүсье. Илүү өр өгөөжтэйг нь сайн тайлбарлаад бичээд өгвөл энэ төсөл маш хэрэгтэй гэдгийг ард түмэн ойлгоно.

Avatar

ИРГЭН 2025-04-25 202.70.34.115

САНХҮҮЖИЛТИЙГ БАС ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ЮУ ХӨ………………. ОФШООР ГЭРЭЭГЭЭР ҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж