ОХУ-ын дахин нэг генерал дэлбэрэлтэд өртөж, амиа алдав

Хуучирсан мэдээ: 2025.04.26-нд нийтлэгдсэн

ОХУ-ын дахин нэг генерал дэлбэрэлтэд өртөж, амиа алдав

ОХУ-ын дахин нэг генерал дэлбэрэлтэд өртөж, амиа алдав

ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Үндсэн үйл ажиллагааны газрын орлогч дарга Ярослав Москалик Баасан гаригт /2025.04.25/ Москва хотод машинтайгаа дэлбэрч, нас баржээ. Балашихад байсан түүний машинд тэсрэх төхөөрөмж суурилуулсны улмаас уг осол болсныг Мөрдөн байцаах хороо мэдэгдлээ. "Volkswagen Golf" машин Балашиха дахь орон сууцны гадаа шатаж буй нь бичлэгт үлджээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова энэ явдлыг "террорист халдлага" гэж нэрлэв.

ОХУ-ын Радиологи, хими, биологийн хамгаалалтын армийн дарга асан, дэслэгч генерал Игорь Кириллов мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр дэлбэрэлтэд өртөн амиа алдсан билээ. Орон сууцны гадаа байрлуулсан байсан цахилгаан скүүтер дэлбэрэхэд Игорь Кириллов тухайн барилгаас гарч явж таарчээ. ОХУ-ын эрх баригчид энэ явдалд Украиныг буруутгасан. Украины аюулгүй байдлын агентлаг ч энэ халдлагын ард байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж