Украин: Путиныг баривчлахыг Монголоос хүсэв

Хуучирсан мэдээ: 2024.08.31-нд нийтлэгдсэн

Украин: Путиныг баривчлахыг Монголоос хүсэв

Украин: Путиныг баривчлахыг Монголоос хүсэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх Мягмар гаригт буюу есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлах болсон. Энэ үеэр Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж Путиныг баривчлахыг Украин улс Монголоос шаардсаныг "Reuters" агентлаг мэдээллээ.

Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой аж.

Украины Гадаад хэргийн яам телеграмдаа "Бид Монголын эрх баригчдыг олон улсын заавал баривчлах тушаалыг биелүүлж, Путиныг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг уриалж байна" гэж бичжээ.

Харин Кремль үүнд санаа зовохгүй байна. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос Баасан гаригт "Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн гэдэгт санаа зовж байна уу" гэж асуухад "Үгүй ээ, үүнд санаа зовох хэрэггүй. Бид монгол анд нөхөдтэйгөө сайхан яриа өрнүүлдэг" гэж хариулсан байна. Мөн баривчлах зөвшөөрлийн талаар Монголын эрх баригчидтай ярилцсан эсэхийг асуухад Песков "Айлчлалын хүрээнд бүх асуудлыг сайтар хэлэлцсэн нь ойлгомжтой" гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
28
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж