Байден, Зеленский тэргүүтэй удирдагчид пап ламыг эцсийн замд нь үдэж байна

Хуучирсан мэдээ: 2025.04.26-нд нийтлэгдсэн

Байден, Зеленский тэргүүтэй удирдагчид пап ламыг эцсийн замд нь үдэж байна

Байден, Зеленский тэргүүтэй удирдагчид пап ламыг эцсийн замд нь үдэж байна

Ромын пап Францис дөрөвдүгээр сарын 21-нд 88 насандаа таалал төгссөн билээ. Түүний оршуулах ёслол өнөөдөр /2025.04.26/ орон нутгийн цагаар 10:00 цагт эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 16:00 цаг гэсэн үг. Оршуулах ёслолын ажиллагаа нэг цаг 30 минут орчим үргэлжилнэ. Үндсэн ёслолын араас есөн өдрийн гашуудал залгуулна.

Гэгээн Петрийн сүмээс гурван км гаруй зайд орших Санта Мария Маггиор сүмд пап лам Францисыг оршооно. Пап лам энэ газрыг өөрөө сонгосон бөгөөд Ватиканаас гадна оршуулсан анхны пап болж буйгаараа онцлог. Тодруулбал, энэ нь 100 жилийн уламжлалыг эвдсэн шийдвэр аж. Мөн тэрээр өөрийгөө цайраар доторлосон энгийн модон авсанд оршуулахыг нас барахаасаа өмнө хүссэн билээ.

Оршуулгад оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтэн олон болон жуулчид цугларч буй. Мөн Жо Байден, Зеленский, Трамп, ханхүү Уилльям, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Бразилын ерөнхийлөгч Луис Лула, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей гээд нэр нөлөө бүхий дэлхийн удирдагчид Ватиканд ирэх юм.

Зеленскийн хувьд оршуулах ёслолд оролцоно гэдгээ урьдаас мэдэгдсэн бөгөөд өнөөдөр тэргүүн хатагтай Олена Зеленскатай хамт иржээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден, гэргий Жилл Байдены хамтаар хүрэлцэн ирсэн зургийг "BBC" агентлаг нийтэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж