Умард Солонгос "AstraZeneca" вакциныг голжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

Умард Солонгос "AstraZeneca" вакциныг голжээ

Умард Солонгос "AstraZeneca" вакциныг голжээ

Олон улсын вакцины хангамжийн COVAX хөтөлбөрийн хүрээнд Умард Солонгост илгээхээр төлөвлөсөн "AstraZeneca" компанийн хоёр сая орчим тун вакциныг гаж нөлөөнөөс нь шалтгаалан хүлээж авахгүйгээ Пёньян мэдэгджээ.

Сөүлийн эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгост илгээх хоёр сая тун вакцины эхний ээлжийн нийлүүлэлт тавдугаар сард төлөвлөгдсөн ч удаан үргэлжилсэн зөвлөлдөөний эцэст цуцлагдсан байна.

Хэдийгээр БНАСАУ одоогоор цар тахлын халдварын нэг ч тохиолдол албан ёсоор бүртгээгүй байгаа ч энэ нь БНСУ, АНУ тэргүүтэй олон улсын эргэлзээг төрүүлсээр буй. Харин Пёньян хилээ бүрэн хаах зэргээр цар тахлын эсрэг шуурхай, маш хатуу арга хэмжээ авсан нь халдвараас сэргийлсэн ч эдийн засгийн хүнд байдалд орсныг хүлээн зөвшөөрч байгаа юм. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Ким Жон Ун өдгөө өөр вакцин олж авахаар судалж байгаа аж.

Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр Пёньян үр дүн багатай гэдгээс нь болоод хятад вакцин авах сонирхолгүй байгаа гэнэ. Түүнчлэн тэд орос вакцин сонирхож байгаа, үнэгүй хандив, тусламжаар ирнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж