УИХ-ын гишүүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүүн Н.НОМТОЙБАЯР:
-Үндэсний эвслийн удирдах зөвлөл, гишүүд цуглаагүй байна. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хураана гэсэн хуулиа яасан билээ? Угаасаа тэр хуультай, хуульгүй хөрөнгөжсөн бол улс татаж авдаг ш дээ. Ял авсан тохиолдлууд байдаг биз дээ. Хэдүүлээ маргаад байх юм байхгүй. Бодит үнэнг бүгд мэднэ. Нам дагасан, намын албан тушаалтныг дагасан залуучууд хөрөнгө, албан тушаалын хувьд ердийн залуучуудаас хол тасардаг. Энэ заваан тогтолцоог эвдэх ёстой. Төрийн албыг хувьчлах хэрэгтэй. Төрийн зарим албаны чиг үүргийг хувийн хэвшил рүү шилжүүлвэл 10 их наядыг хэмнэнэ гэсэн тооцоо судалгаа байна. Мөн төрийн өмч хувьчлалыг бид зайлшгүй хийх хэрэгтэй. Төрд 110 аж ахуй нэгж байна. Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой л ашигтай ажиллаад байх шиг байна. Бусад нь бүгд дампуурчихсан. Жишээлбэл, 200 гаруй хүний бүтэцтэй хувийн хэвшил жилдээ 4 сая тонн нүүрс олборлож, экспортлоод байхад 1,300 ажилтантай төрийн өмчит компани 2 сая тонн нүүрс олборлоод байна. Үүний цаана юу нуугдаж байна вэ? Хулгай, үргүй зардал байна.
Хөгжлийн банк дампуурлаа ш дээ. Хөгжлийн банкны муу зээлийн 54 хувийг дандаа төрийн өмчит компаниуд эзэлж байна. Яах гэж 126 гишүүнтэй болсон билээ дээ. Зоригтойгоор төрийн албаны, өмч хувьчлалын реформоо хиймээр байна.
-Засгийн газар огцорвол одоогийн яриад байгаа том төслүүд зогсоно гэж яриад байна. Үнэхээр өөр хүмүүс хийж чадахгүй хэрэг үү?
-Тэртээ тэргүй УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. Дөрвөн жилийн хөтөлбөр баталсан. Өнөөдөр чуулганаар 2026 оны төлөвлөлтүүдийг хэлэлцэж байна. Энэ өөрөө хуулиар зохицуулагдсан учир хувь хүнээс хамаарахгүй байна. Засаг өөрчлөгдөхөөр ажил явахгүй гэсэн үг биш. Ард түмэн, төрийн өмнө хүлээсэн эрх зүйн зохицуулалт ш дээ.
-Талбай дээр жагсч буй иргэдийг та дэмжиж байна уу?
-Зүй ёсны шаардлага гэж би хувьдаа дүгнэж байгаа. Энэ байх ёстой. Нөгөө талдаа эрүүл улс төрийн орчинг бүрдүүлээсэй. Хамгийн гол нь үр дүн чухал. Гишүүд ч цочимтгой хандаж байгаа. Улс төр өөрөө цэвэрших, шударга, эрх зүйт орчин бий болох хүлээлт байгаа. Би дэмжиж байгаагаа үүгээр илэрхийллээ. Төрд тангараг өргөсөн ажилтан би.
3,595.72






















































Холбоотой мэдээ