Пёньян шинэ баллистик пуужин туршсанаа хүлээв

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Пёньян шинэ баллистик пуужин туршсанаа хүлээв

Пёньян шинэ баллистик пуужин туршсанаа хүлээв

БНСУ, АНУ, Япон гурван улсын удирдагчид Сөүлд цуглаж, Умард Солонгосын асуудлаар өчигдөр/2021.10.19/ хэлэлцэж байх үед Япон тэнгист үл мэдэгдэх пуужин унасан тухай өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл Умард Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэнчлэн Пёньян шумбагчаас харвадаг, дэвшилтэт удирдлага, чиглүүлэлтийн системтэй, шинэ төрлийн баллистик пуужин туршсан талаар мэдээлжээ.

Умард Солонгосын батлан хамгаалахын шинжлэх ухааны академийн мэдээлснээр дээрх туршилт ямар ч алдаагүй болж, дэвшилтэт удирдлагын систем асуудалгүй ажиллаж байгааг баталсан байна.

Тэд “Энэ шинэ пуужин БНАСАУ-ын батлан хамгаалах технологи, усан доорх үйл ажиллагааны хүчин чадлыг гайхалтай дээшлүүлнэ” гэж мэдэгдэж, туршилтын үеийн дүрсийг ил болгожээ. Энэ бол Пёньяны энэ жил туршсан долоо дахь зэвсэг юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж