Умард Солонгос "AstraZeneca" вакциныг голжээ | News.MN

Умард Солонгос "AstraZeneca" вакциныг голжээ

Умард Солонгос "AstraZeneca" вакциныг голжээ

Умард Солонгос "AstraZeneca" вакциныг голжээ

Олон улсын вакцины хангамжийн COVAX хөтөлбөрийн хүрээнд Умард Солонгост илгээхээр төлөвлөсөн "AstraZeneca" компанийн хоёр сая орчим тун вакциныг гаж нөлөөнөөс нь шалтгаалан хүлээж авахгүйгээ Пёньян мэдэгджээ.

Сөүлийн эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгост илгээх хоёр сая тун вакцины эхний ээлжийн нийлүүлэлт тавдугаар сард төлөвлөгдсөн ч удаан үргэлжилсэн зөвлөлдөөний эцэст цуцлагдсан байна.

Хэдийгээр БНАСАУ одоогоор цар тахлын халдварын нэг ч тохиолдол албан ёсоор бүртгээгүй байгаа ч энэ нь БНСУ, АНУ тэргүүтэй олон улсын эргэлзээг төрүүлсээр буй. Харин Пёньян хилээ бүрэн хаах зэргээр цар тахлын эсрэг шуурхай, маш хатуу арга хэмжээ авсан нь халдвараас сэргийлсэн ч эдийн засгийн хүнд байдалд орсныг хүлээн зөвшөөрч байгаа юм. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Ким Жон Ун өдгөө өөр вакцин олж авахаар судалж байгаа аж.

Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр Пёньян үр дүн багатай гэдгээс нь болоод хятад вакцин авах сонирхолгүй байгаа гэнэ. Түүнчлэн тэд орос вакцин сонирхож байгаа, үнэгүй хандив, тусламжаар ирнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-11 66.181.187.94

б**х шээхээс өөр үйлдвэрлэл нарийн технологи мэдэхгүй бид вакцин голж шилэх арга алга даа. Хятад өөрийн хийсэн вакцинаараа л тарьж байгаа байлгүй ямар ч гэсэн нэг их өвдөөд үхээд гэж цоллуулахгүй л юм. "Хэрээ мэдэж ярь, бяраа мэдэж өргө" гэдэг хуучны үг байдаг даа !

Avatar

Зочин 2021-07-11 202.21.109.86

ЗӨВ

Avatar

Галсан мээрин 2021-07-11 66.181.190.164

Хятадууд нь орос спутник v лицензээр хийгээд өөрсөддөө хийж байна, эргүү дагз аа

Avatar

Зочин 2021-07-11 192.82.76.254

ш** л даа.

Avatar

Зочин 2021-07-11 192.82.89.120

Манай төрийн хэдэн мануухайгаас арай дээр сэтгэдэг юм байна.

Avatar

Зочин 2021-07-11 66.181.161.12

Удирдагч Швейцарт дээд сургууль төгссөн, бөх, морь мал ярьдаггүй, техник технологи ярьдаг, үйлдвэрээ хөгжүүлсэн улс.

Avatar

Хаа хаа 2021-07-11 203.91.115.38

Манайхыг бодвол шинжлэх ухааны сэтгүүл энэ тэр уншдаг юм шиг байна шүү

Avatar

Зочин 2021-07-11 202.126.89.26

Үгээгүй байж голомтгой!!!!

Avatar

Зочин 2021-07-11 66.181.161.12

Алсын тусгалтай пуужин, цөмийн технологи их хөгжсөн улс шүү дээ. Авто замаа хүнээр хийлгэдэг байж битгий бас.

Avatar

иргэн 2021-07-11 202.179.25.90

Манай МАН Хүрэлсүх Оюунэрдэнэ эд нараас л дээр юм , Дарангуйлагч нэр Хочтой ч Ард иргэд ээ бодсон шийдвэр гаргаж байна, Манайх Хятад вакцин Иргэд дээр хүчээр шахам шахаж Туршилтанд оруулжчихаад Хүрэлсүх Оюунэрдэнэ нар Хэнэг ч үгүй том том юм яриад Хаөлдвар нь улам л ихсээд л байдаг, Мөн ч Сүйрүүлж байна дөө _ Тэ

Avatar

Зочин 2021-07-11 84.87.24.159

Yaduu yum baij gesen sanaagaar heleed baih shig baina tee? ug ni zov l doo. zarim neg bayan uls sorog ur noloonoos ni bolood tatgalzaad baigaa

Avatar

Зочин 2021-07-11 66.181.178.198

Манайд өгчих, хятад вакцинаас дээр юм бн лээ,

Avatar

Irgen 2021-07-11 202.126.89.240

Manai udirdagchdaas deer ard irgedee hairlaj bn .Manaih tegehed yaj bn,hujaa vaktsin shahaad odoo kovidoo diilehee baisan.hot huduugui zambaraagui bolloo.

Avatar

Зочин 2021-07-11 202.126.89.212

Дарангуйлагч ч гэсэн бас иргэдээ х***а вакцины туршилтанд оруулахгvй гэж бна. Бас дошон дээрээ атман. Гэтэл Монголын ЗГ гэж ХКН-н жингэр.

Avatar

Ким ир сэн 2021-07-11 64.119.18.61

Корона туссанд нь 3 грамм тугалга зоогоод зоогоод явчих байлгүй дээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж