Хууль хэлэлцэх, батлах процессыг чанаржуулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Өмнө нь парламент 76 гишүүнтэй байхад 20 хүрэхгүй хүн хууль "үйлдвэрлэж" байна гэсэн шүүмжлэл дагалдаж байв. Тэгвэл шинэ парламентын үед чуулганы хуралдаандаа гишүүд суух нь багассан. Тухайлбал, зарим өндөр чуулганы танхимд ердөө 10 гаруйхан хүн сууж байгаа нь шүүмжлэл дагуулах болсон билээ. УИХ-ын Тамгын газраас чуулганы хуралдаандаа суухгүй гишүүдийг цалингаар нь торгоно гэсэн ч гөлөөг ч тоох гишүүн алга. Жишээлбэл, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 66 нь оролцож, 52.4 хувийн ирцтэй байна. Хуралдаанд оролцоогүй гишүүдээс орон нутагт 10 гишүүн буюу Ц.Мөнхбат, Х.Баасанжаргал, Н.Наранбаатар, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Р.Сэддорж, Б.Тулга, Г.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар ажиллаж байгаа гэж албан ёсоор чөлөө авчээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн асуудлаар, УИХ-ын гишүүн Х.Баттулга эмнэлгийн чөлөөтэй байна.
Харин бусад 26 гишүүн нь гадаадад томилолттой байгаа гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандухай, Ч.Анар, Ц.Мөнхтуяа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Д.Пүрэвдаваа, Д.Бум-Очир, С.Бямбацогт, А.Ундраа, А.Ганбаатар, Н.Учрал, Ч.Ундрам, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Г.Дамдинням, С.Замира, Ж.Золжаргал, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар гадаадад томилолтоор явжээ.
3,575.80















































