БНСУ дотооддоо бүтээсэн анхны сансрын пуужингаа хөөргөлөө | News.MN

БНСУ дотооддоо бүтээсэн анхны сансрын пуужингаа хөөргөлөө

БНСУ дотооддоо бүтээсэн анхны сансрын пуужингаа хөөргөлөө

БНСУ дотооддоо бүтээсэн анхны сансрын пуужингаа хөөргөлөө

БНСУ анх удаа дотооддоо сансрын пуужин бүтээн, түүнийгээ хөөргөж, сансрын өрсөлдөөнд албан ёсоор том тоглогч болж байна.

Тухайлбал, өмнөд солонгосчуудын өөрсдийн гараар бүтээсэн “Өмнөд Солонгосын сансрын хиймэл дагуул хөөргөх тээвэр II”(KSLV-II) буюу “Нүри”(дэлхий гэсэн утгатай) пуужин өчигдөр (2021.10.21) Сөүлээс өмнө тийш 500 км-т байдаг Гохьюнаас хөөрчээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэдээлснээр, эл пуужин нислэгээ тун амжилттай гүйцэтгэж, хүрэх ёстой цэгтээ төлөвлөсөн ёсоор хүрсэн хэдий ч загвар хиймэл дагуул тойрог замд үлдээх даалгавраа биелүүлж чадаагүй аж.

Энэ төрлийн пуужин тус улсын сансар судлалын үйлсэд маш том амжилт болохоос гадна батлан хамгаалахын салбарт ч мөн тун чухал нөлөөтэй билээ. Ялангуяа сүүлийн үед хоёр Солонгос зэрэг зэрэг зэвсгийн туршилт хийж, батлан хамгаалахын чадвараараа өрсөлдөж эхэлсэн энэ үед бүр ч чухал үйл явдал боллоо гэж ажиглагчид үзэж буй. Харьцуулж үзвэл, БНАСАУ 2012 онд дэлхийн тойрог замд хиймэл дагуулаа байрлуулсан юм.

Сөүл “Нүри” пуужинг бүтээхэд нийт хоёр их наяд вон буюу 1.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тус пуужин 200 тонн жинтэй, 47.2 м өндөр, шингэн түлш бүхий зургаан хөдөлгүүр, гурван үет ажиллагаатай аж.

Энэ талаар Мүн Жэ Ин “Энэ удаагийн хөөргөлт эцсийн зорилгоо гүйцэтгэж чадаагүй ч Өмнөд Солонгосын хиймэл дагуулыг ном ёсоор байрлуулахад маш ойрхон зай үлдсэнийг батлан харууллаа” гэжээ.

БНСУ-ын Сансрын судалгааны хүрээлэн (KARI)-гээс мэдээлж буйгаар, Сөүл 2027 он хүртэл дахин дөрвөн удаа пуужин хөөргөх төлөвлөгөөтэй байгаа аж.

Өмнө нь Сөүл 2009, 2010 онуудад сансрын пуужин хөөргөхөөр оролдож байсан ч тэдгээр нь хөөрөөд удалгүй дэлбэрч бүтэлгүйтэж байв. Энэ удаагийн туршилт амжилттай болсноор тэд 2030 онд саранд хүрэх төлөвлөгөөндөө нэг алхам ойртжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-22 185.220.103.8

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-22 66.181.187.224

БИД ДАРХАНЫ ЗАМАА БАРЬЖ ЧАДДАГҮЙ

Avatar

/*-*/ 2021-10-22 49.0.142.18

Бид гэдэг чинь МАН нам засгийн та нар уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж