Энэ 2020 оны аравдугаар сард ер бусын дулаан байлаа хэмээн ОХУ-ын Цаг уурын байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан Роман Вильфанд РИА Новости агентлагийн сурвалжлагчид мэдээллээ.
"1879 оноос хойших ажиглалтаар энэ 2020 оны аравдугаар сар Москва орчимд хамгийн дулаан байсан. Хур тунадас ч олон жилийн дунджаас бага байлаа” хэмээн Роман Вильфанд хэлэв.