ҮСХ: Экспортын 94.7 хувийг уул уурхай эзэлж байна

ҮСХ: Экспортын 94.7 хувийг уул уурхай эзэлж байна

ҮСХ: Экспортын 94.7 хувийг уул уурхай эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн нэгдсэн мэдээллийг долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, гадаад болон дотоод дахь худалдааны нэгдсэн мэдээлэлд экспорт, импортын бүтээгдэхүүн зонхилж байна.


Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2025 оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн бол жилийн 5.4 хувь, үйлчилгээний бүлэг 16.9 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Өргөн хэрэглээний хүнсний үнэ 5.6 хувь, хувцасны бүлэг 9.1 хувь,  орон сууц 21 хувь, гэр ахуйн хэрэглээний бүлэг 6.5 хувь, зочид буудал, дотуур байрны үйлчилгээ 12 хувь хүрчээ. Үүнээс гадна боловсролын үйлчилгээ 18.2 хувьд хүрсэн нь голлон өссөн байна.

Монгол Улс эхний зургаан сарын байдлаар 145 улстай гадаад худалдаа хийж, өмнөх оны мөн үеэс 27 сая ам.долларын ашиг хийжээ.

Харин экспортын 94.7 хувийг уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын ашиг өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буурсан бол нүүрсний экспорт 2.3 тэрбум ам.доллар,  угаасан ноолуур 148 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 31 сая ам.долларын ашиг олжээ. Хонь, ямааны махны экспорт 24 сая ам.доллараар буурсан нь нийт хэм хэмжээ буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Зэсийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх үеэс 897 сая ам.доллароор өсчээ. Экспортын 91 хувийн БНХАУ-руу, 5.2 хувийг Швейцар улс руу нийлүүлсэн нь нийт экспортын 96 хувийг бүрдүүллээ.

Импортын хувьд 22 хувийг тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн эд анги эзэлж байгаа бол 20.6 хувийг хувийн машин механик тоног төхөөрөмж, 20.3 хувийг  эрдэс бүтээгдэхүүн, 8 хувийг үндсэн төмөрлөгийн импорт эзэлж байгаа аж.Мөн суудлын автомашины импорт 207.6 сая ам.доллар буюу 45.1 хувь,  тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги 22 сая ам.доллар,  ухаалаг гар утас  15 сая ам.доллар буюу  221 хувиар,  согтууруулах ундаа 14 хувь буюу 50 хувиар өссөн байна.  Харин ОХУ-аас импортоор орж ирсэн бүтээгдэхүүний 71 хувийг нефт,  Япон улсаас орж ирсэн импортын 80.3 хувийг суудлын автомашин эзэлж байна.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-22 66.181.160.32

ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ДЭНДҮҮ АРЧААГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ЮМ. ШУУД ХЭЛЭХЭД БОДОЖ СЭТГЭХГҮЙ, АЛСАА БОДОХГҮЙ, БЭЛЭН НӨӨЦӨӨ ЗАРЖ АМЬДАРЧ БНАА.

Avatar

Оноч 2025-07-22 37.99.26.122

ихэнх нь монголчуудын кармаанд орохгүйд л асуудал баыгаа юм. ОТ жишээ нь хилээр гараад өөр эз-т орно.

Avatar

Starting in August 2025, the Mongolian tugrik exchange rate will continue to strengthen rapidly. God bless. Amen. 2025-07-22 84.225.178.66

Starting in August 2025, the Mongolian tugrik exchange rate will continue to strengthen rapidly. God bless. Amen.

Avatar

Нэргүй 2025-07-22 202.126.89.15

Нүүдэлчдын ураг удам дөрвөдүүдийн эсрэг Хужаанууд манж хужаанууд 35 жил аймар муу арчаагүй бодлго шаасан шүү одоо ял нусаа үүрэн дээ.

Avatar

Нэргүй 2025-07-22 202.126.89.15

Нүүдэлчид монгоо хүн дөрвөдүүдийн эсрэг Хужаанууд манж хужаанууд 35 жил аймар муу арчаагүй бодлго шаасан шүү одоо ял нусаа үүрэн дээ.

Avatar

Нэргүй 2025-07-22 81.9.119.61

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-22 103.212.117.150

нүүрс хог болбол монгол улс яах вэ

Avatar

munkh 2025-07-22 66.181.190.115

Ашиг орлогоо ялгаж чадахгүй байж мэдээ бичих хэрэг байна уу?

Avatar

Нэргүй 2025-07-22 202.9.41.28

Дөрвөдүүдийн монгол хүний эсрэг Хужаанууд манж хужаанууд 35 жил аймар муу арчаагүй бодлго шаасан шүү одоо ял нусаа үүрэн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж