НЭМЭЛТ: 21:00 ЦАГ
ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа олон хотод зөвшөөрөлгүй зохион байгуулагдаж, Москва хотод 100 гаруй, Алс Дорнодын хотуудад 260 гаруй хүн баривчлагдаад байна.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр анх Москва хотын иргэд Пушкины талбайд цугларч, үзэл бодлоо илэрхийлснээр олон хот, тэр байтугай гадаад орнуудад Алексей Навальныйг дэмжигчид дуу хоолойгоо нэгтгэн жагссан билээ. Жагсаал цагдаа нартай мөргөлдсөнөөр өндөрлөсөн ч жагсагчид өнөөдөр дахин жагссан юм. Цагдаа нар жагсагчдын төлөвлөгөөг мэдэж байсан учир Кремлийн ойр хавь, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны төв байр, Пушкины талбай зэрэг газруудыг хааж, долоон метроны буудлын үйл ажиллагааг түр зогсоосон билээ.
Жагсагчид анх Лубянка барилга буюу ФСБ-ын төв байрны гадаа цугларахаар ярилцаж байсан ч боломжгүй болсон тул Красные Ворота, Сухаревская метроны буудлууд болон Навальныйн хоригдож буй Матросская Тишина цагдаагийн түр саатуулах байрны ойролцоо цугларсан аж. Цугласан олныг цагдаа нар тараахыг оролдож, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг шууд баривчлан, цагдаагийн машинуудад ачсан байна.
Москвагийн хүний эрхийн мэргэжилтэн Татяна Потяевагийн хэлснээр, цагдаа нар 120-иод хүн баривчилсан аж. Харин баруунаас санхүүждэг NGO OVD эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 14:00 цаг гэхэд хэдийнэ 300 хүн баривчлагдсан байсан гэнэ.
Москвагийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар, өнөөдрийн жагсаалд орон нутгийн цагаар 14:30 цаг гэхэд 2000 хүн ороцсон байна. Харин Навальныйн дэмжигчдийн мэдээлж буйгаар энэ тоо дор хаяж 2-3 дахин өндөр байх ёстой аж.
НАВАЛЬНЫЙГ ДЭМЖИГЧДИЙН ЖАГСААЛ ДАХИН ЭХЭЛЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг суллахыг шаардан ОХУ-ын хэд хэдэн хотод төдийгүй олон улсад олон мянган хүн жагсаж, үзэл бодлоо илэрхийлцгээсэн билээ. Жагсаалыг Оросын эрх баригчид хууль бус хэмээн үзэж, хүчээр тараан, Навальныйн эхнэр тэргүүтэй 4000 гаруй хүнийг баривчилсан юм. Мөн жагсаал тарсны дараа ч Навальныйн дүү гэх мэт хүмүүсийг цагдаа нар саатуулжээ. Навальныйг дэмжигчид бууж өгөлгүй, өнөөдөр (2021.1.31) дахин жагсахаа зарласан билээ.
Цагдаа нарын зүгээс жагсаал цуглаан хийхийг хууль бус хэмээн үзэж, шаардлагатай бол хүч хэрэглэн тараахаа удаа дараа мэдэгдсэн ч ард түмэн үл ойшоож байгаа юм. Тиймдээ ч нийслэл Москва хотод эрх баригчид өнөөдөр хүмүүсийн хөдөлгөөнийг нарийн ажиглан зохицуулж, метро, нийтийн тээвэр, зарим дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг албадан хаажээ.
Ийнхүү жагсаал цуглаан хийхээс сэргийлэн эрх баригчид арга хэмжээ авч, цагдаа нар сануулга өгч байгааг үл тоон зарим хотуудад жагсаал эхэлж, цагдаа нар хэдийнэ 260 орчим хүн баривчлаад байна. Харин Москва хотод эрх баригчид Пушкины талбай, ФСБ-ын удирдах байр, Кремль гэх мэт чухал газруудад хяналт тавин, хүмүүсийг цугларуулахгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа тул жагсаал бусад хотуудаас арай хоцорч эхлэх бололтой хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.
Эхний жагсаалууд ОХУ-ын Алс Дорнодын хэд хэдэн хотуудад эхэлсэн байна. Цахим орчинд цацагдаж буй зарим бичлэгүүдээс залуучууд голдуу хүмүүс цугларан, "Путин бол хулгайч" гэх мэтээр хашгиран, тойрон бүжиж, цагдаа нартай хөөцөлдөн, зарим нь баривчлагдаж, зодуулж байгаа нь харагдах аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр Навальныйн эхнэр Юлия баривчлагдаж, түүнээс хойш дүү Олег, идэвхтэн Мария Алёхина, хүний эрхийн талаар мэдээ бэлтгэдэг агентлагийн ерөнхий эрхлэгч Сергей Смирнов нарын хэд хэдэн хүнийг баривчилж, гэрийн хорионд байлгаж байгаа юм. Мөн жагсаалын үеэр баривлагдсан хүмүүсийг хорих шоронгийн камер Москвад хүрэлцэхгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Navalny supporters gather for unsanctioned rally in #Moscow
Posted by RT on Sunday, January 31, 2021
Эх сурвалж: BBC, REUTERS, INSIDER, AL JAZEERA
Ovgon 2021-01-31 192.82.65.103
Владаас,Питер хүртэл олон хотуудад болсон олон зуун мянган хүний жагсаалд тэтгэврийн өтгөсөөс авахуулаад арван жилийн өсвөр насныхан оролцсон.Ялангуяа Путиныг хэн ч гэж тоодоггүй,шинэ үе асар олноор оролцож байгаа нь Кремлийнхнийг түгшээж тэд мухардалд орлоо гэж шинжээчид дүгнэж байна. Москва ,Кремль 1941 оны 12- р сарынх шиг гүн хамгаалалтанд оров,танк эсэргүүцэх сараалж төмрүүд л тавьсангүй,оросын ард түмэн ,оросын шинэ үе авилгад идэгдсэн Кремлийн эсрэг довтолгоонд шилжлээ
Ovgon 2021-01-31 192.82.65.103
Путин вор !( Путин хулгайч), Долой царя !(Хааныг зайлууулья), Свободу !( Эрх чөлөө),Один за всех,все за одного!(Нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгнийхээ төлөө) гэдэг уриа лоозонгууд жагсагчдын гол лоозон байлаа. Кремль хэдийгээр 31-ний жагсаалд маш сайн бэлдсэн,Навальныйн штабынхенийг барьж хорьсон,Москва,Петербургт ОМОны тоог ихэсгэж ,цэргүүдийг нэмэлт хүч болгон оруулсанч ард түмэн маш зохион байгуулалттайгаар Путин,болон түүний хулгайчдын бүлэглэлийн эсрэг жагслаа. путлерийн төгсгөл ирж байна.
Ovgon 2021-01-31 192.82.65.103
Путин вор !( Путин хулгайч), Долой царя !(Хааныг зайлууулья), Свободу !( Эрх чөлөө),Один за всех,все за одного!(Нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгнийхээ төлөө) гэдэг уриа лоозонгууд жагсагчдын гол лоозон байлаа. Кремль хэдийгээр 31-ний жагсаалд маш сайн бэлдсэн,Навальныйн штабынхенийг барьж хорьсон,Москва,Петербургт ОМОны тоог ихэсгэж ,цэргүүдийг нэмэлт хүч болгон оруулсанч ард түмэн маш зохион байгуулалттайгаар Путин,болон түүний хулгайчдын бүлэглэлийн эсрэг жагслаа
Зочин 2021-01-31 43.242.242.59
Олон зуун сая хүн амтай энэ том улсад 2-хон мянган хүн жагссан байна. Гэтэлл манай улсад бол 5-20 мянган хүн жагсдаг . Тэгэхээр Навальны гэдэг хүнээр халхавчилсан төрийн эсрэг үймээн самуун л байна даа. Эд нар бол дотроо учраа олноо. Харин бид одоо хүртэл 2 талцаад л үзээд байдаг. Улс орны эдийн засаг нь доройтоод л байдаг. Энд улс төржиж намчирхдаг ард түмэн өөрсдөө буруутай. Нам болж талцаж тэмцэлдэх нь улс орны хөгжил ард түмний амьдралд хохиролтой явдал юм.
Зочин 2021-01-31 106.102.142.183
Хуультай орон хуулиа л биелүүлж . Хүн амын цөөн хувь нь эсэргүүцсэн бна. Нөлөө байхгүй. Гадныхны гар хөл бологч Навальный гэдэг нахал. Гадныхан орост их санаа тавьдаг болж дээ. Барахаа байгаад л дотроос нь бутаргах аргаа барсан асуудал. Хүний төлөө санаа зовохоор манай улсын луйварчингууд улсаа зарахад ойрхон бна шүү. Хулчгар хулгайчаас дэлхийг айлгадаг хулгайч нь арай дээр дээ.
Зочин 2021-01-31 98.42.137.30
Путин вор !( Путин хулгайч), Долой царя !(Хааныг зайлууулья), Свободу !( Эрх чөлөө),Один за всех,все за одного!(Нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгнийхээ төлөө) гэдэг уриа лоозонгууд жагсагчдын гол лоозон байлаа. Кремль хэдийгээр 31-ний жагсаалд маш сайн бэлдсэн,Навальныйн штабынхенийг барьж хорьсон,Москва,Петербургт ОМОны тоог ихэсгэж ,цэргүүдийг нэмэлт хүч болгон оруулсанч ард түмэн маш зохион байгуулалттайгаар Путин,болон түүний хулгайчдын бүлэглэлийн эсрэг жагслаа
Зочин 2021-01-31 98.42.137.30
Владаас,Питер хүртэл олон хотуудад болсон олон зуун мянган хүний жагсаалд тэтгэврийн өтгөсөөс авахуулаад арван жилийн өсвөр насныхан оролцсон.Ялангуяа Путиныг хэн ч гэж тоодоггүй,шинэ үе асар олноор оролцож байгаа нь Кремлийнхнийг түгшээж тэд мухардалд орлоо гэж шинжээчид дүгнэж байна. Москва ,Кремль 1941 оны 12- р сарынх шиг гүн хамгаалалтанд оров,танк эсэргүүцэх сараалж төмрүүд л тавьсангүй,оросын ард түмэн ,оросын шинэ үе авилгад идэгдсэн Кремлийн эсрэг довтолгоонд шилжлээ гэж бичиж байна
Зочин 2021-01-31 107.117.172.18
ВОР ДОЛЖЕН СИДЕТЬ В КРЕМЛЕ…..ха ха ха
Зочин 2021-01-31 95.174.65.20
Хм
Зочин 2021-01-31 66.181.190.218
Барууны бууны нохойнуудыг баривчлан устгах хэрэгтэй.
Mmmm 2021-01-31 150.129.142.109
Ayayayaya Putin ch deee
Osoroo 2021-01-31 139.59.61.187
Udahgui live hiih. Ene talaar
Зочин 2021-01-31 139.5.219.76
хэхэ манай путины фэнүүд одоо л хэргээ гаргадаг цаг даа очиж путинээ оросуудаас өмгөөлж хамгаалахгүй бол эндээс мянга орилоод нэмэргүй цаадуул чинь тун удахгүй нухана
Zochin 2021-01-31 150.129.142.109
Iim hiigel hissed bnu orokuudaa
Зочин 2021-01-31 51.91.96.151
Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Манай хогийн улстөрчид шиг улсаа зарж, сүйрүүлсэн биш 2021-01-31 64.119.27.84
Путин Орос орныг мундаг удирдаж авч яваа дэлхийн хүн. Навальный хэн ч биш.
Зочин 2021-01-31 192.82.78.110
Мэдээг, гадаад хэлнээс орчуулж. Маш муу орчуулга байна даа. Монгол хэлэнд "дор хаяж" ….. гэсэн тэд гэсэн тоо заадаггүй. Бодвол англи хэлнээс орчуулсан болов уу… at least 1000 ….. гэсэн бол " хамгийн бага даа 1000 ….., дор хаяж 1000 " гэхийн аль нь илүү хэл зүйн нийцтэй байх нь ойлгомжтой.
болдоо 2021-01-31 202.126.89.15
цуст путлер ард түмнээ ингэж яргалаад аль хир удаан тогтох бол …. кккк 100 тэрбум рубль хулгайлан хувьдаа харш барина гэдэг бол үнэхээр галзуурч байгаагийн тод илрэл ш дээ …. ингэхээр ард түмэн босолгүй яахав дээ …. Навальный мундаг залуу байна лээ .. амжилт хүсье
Зочин 2021-01-31 66.181.191.136
Путин вор Путин вор Путин вор
Зочин 2021-01-31 66.181.161.5
Baruunii hatgaasaar ug jagsaal zohion baiguulagdaj bna tsergiin hucheer taraah heregt gol zohion baiguulj bgaa hulgaich nariig ni ilruulj tsaaz uguh heregt
Зочин 2021-01-31 192.82.70.138
Ard tvmneesee songgdj garch ircheed suudlaasaa buuhgui gj ingj ard tvmnee darlj bdg putin ch vneheer nobsh yum da
Зочин 2021-01-31 150.129.142.251
Навальный эхэндээ авилгалын эсрэг гэж гар ч ирсэн болов ч сүүлдээ санхүүжилтээ АНУ болон ЕХ оос авч тэд нарын утсан хүүхэлдэй болсоон
/*-*/ 2021-01-31 49.0.142.40
Зүйтэй, амжилт!
иргэн 2021-01-31 64.119.25.54
Манайхан бол узэх юмтай жагсана шдээ. Цагдаагаа заамдаад л. шалдан нуцгэн гуйгээд л аан. Бусад улс жагсах ч гэж гурилдах юмаа даа.
хотгор шанга хүрэлбаатар 2021-01-31 199.119.232.216
матросская тишина гэдэг болохоос матрёшка бишээ.
Зочин 2021-01-31 202.9.40.45
Nawalnii bol ykrian hum ym bn etcesdee orosiig suiruuleh gej l uimedn degdeej bga shuu de Krimiig awah gej tcus n ukrain hun shuu de ter orsoig zadlah geed l bga hun baruuniihan bolood amerik bol iim ymiig elgej awdag uls etcest n tuhaim uls hohirdog Siri Iran Irak Afrikiim ulsuud bn munnar mustafiin uls hoorond n hagralduulazd esreg bosogjidod zewseg egeed urdaas n bailduuljina diusaa uls n suireed hamgaa ewdeed soyl irgenshilee nuraadag ym
Зочин 2021-01-31 202.179.21.217
unen!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ivan DURAK oilgohgui!!!!!!!!!!!!!!!!!111111 harin JUUD Evrei JIRINOVSKY MASH OILGOJ BN > CHI UNEN HELSN!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2021-01-31 66.181.187.73
RADMAN TANKAR ARCHACH
Зочин 2021-01-31 202.9.40.40
Монголыг бас хагралдуулж бутаргах санаатай гадныхнаас мөнгө санхүүгээр дэмжлэг авсан хүмүүс цөөнгүй байна. Эд нарын өдөөн хатгалагт автаж хэрхэвч болохгүй шүү. Бид цөөхүүлээ дотроо эвдрэлцвэл бусдын зууш болно.
Зочин 2021-01-31 103.212.118.56
ОХУ-д байдал хүндэрвэл, олон улсын байдал ихээхэн хурцдаж, дэлхийг хамарсан үлэмж муу үр дагавар бүхий сөргөлдөөн, дайн ч үүсч болзошгүй, аюул шүү. Эрт бүү баярал.Тэнд хэдхэн хүн цугларахад айж бэмбэгнээд төр нь онхолдож байдаг Монгол биш.
Зочин 2021-01-31 66.181.161.106
Яг одоо бол Москвад нойтон цас ороод зэврүүн муухай өдөр байна .Нэг их хүн гарахгүй л боловуу..
Хавар дулаараад ирхээр л хэцүүднэ дээ ..
Зочин 2021-01-31 139.5.217.58
Mongold iim shudarga busiin esreg huvisgal temtsel garch, muusain oligarh hulgaichuudiig uls toroos zailuulaach.
Зочин 2021-01-31 202.9.40.40
Барууныхны хатгаасаар энэ улсыг бутаргах зорилготой сөрөг хүчин гэх нэртэй нөхөд ард түмний санаа сэтгэлийг эргүүлэх нь дээ. Бид нэг талд нь оролгүй харж л байя. Путин монголд элэгтэй учир уул нь байж байвал ядаж л манай улсын нутаг дээгүүр өнгөрөх хийн хоолой ашиглалтанд орох юм. Шинэ Ерөнхийлөгч гарч ирвэл шууд өөрчлөөд Монголыг тойруулах болно. Тэгэх нь тэдэнд ашигтай. Елицин гэх хүн Ерөнхийлөгч байхад манай 2 орны харилцаа муудаж манай улсыг үл ойшоодог байсан.
Зочин 2021-01-31 66.181.161.106
Навальный , , Улсын мөнгийг битгий хулгайлаад байгаачээ ,, л гэдэг юм байна лээ шдээ .. Тэр нь тэгээд " Барууны хатгаас " юм уу? .. .. Тэгвэл зөв л хатгадаг юм байна шдэ.
Зочин 2021-01-31 202.179.21.217
UGUI !!!!!!!!!!!!!!!!! PUTIN HULGAIH BISH!!!!!!!!!!!!!!!!! ORS ORON ZADRAHIIG HOSHNOGO a**s HUSEJ BN!!!!!!!!!!!!
Зочин 2021-01-31 202.9.46.131
хэхэ баруунд оросууд бүгдээрээ дургүй учир барууны хатгалагаар ингэж олуулаа жагсахгүйл боловуу. Болохгүй болоод л жагсаж байна.