Өнгөрсөн долоо хоногт Сирид дэгдсэн шашны мөргөлдөөний үеэр гэр бүлийн найман эрэгтэй цаазаар авхуулсан мэт онц ноцтой халдлагад өртөж, амиа алдсан. Тэдний дунд АНУ-ын Оклахома мужийн иргэн байсан байна. Олон нийтийн сүлжээнд тухайн найман эрэгтэйг хөнөөж буй видео бичлэг тавигдсан бөгөөд тэдний нэг нь 35 настай Сири гаралтай Америкийн иргэн Хосам Сараяа байсныг хамаатан нь таньсан юм. Тухайн видео бичлэгт цэргийн хувцас өмсөж нүүрээ халхалсан зэвсэгтэй этгээдүүд "Бурхан хамгийн агуу нь" хэмээн хашхирч байхдаа найман олзлогдсон хүнийг буудаж буй гардаг байна. "CNN" агентлаг бие даан зэвсэгт этгээдүүдийн мэдээллийг олох боломжгүй юм. Гэхдээ хохирогч Сараяагийн найзын хэлснээр зэвсэгт этгээдүүд Сирийн засгийн газартай холбоотой. Мөн Сараяагийн үүсгэн байгуулсан Сувейда дахь сургууль халдлагад өртсөн бөгөөд үүнд засгийн газартай холбоотой зэвсэгт хүчнийг буруутгасан байна.
Сараяагийн ах Кареем болон бусад гэр бүлийн гишүүд нь мөн адил цаазаар авхуулсан гэж АНУ, Сирид амьдардаг хоёр хамаатан нь мэдэгджээ. Гэхдээ тус хоёр хамаатан нь аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцалсан байна. АНУ-д амьдардаг хамаатных нь хэлснээр Сараяагийн гэр бүлийн бүх эрэгтэй гишүүд алагдаж, зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг нь амьд үлдээсэн байна.
Сирийн Сувейда мужид Друзи бүлэглэл болон Бедуин овог аймгуудын хооронд шашны мөргөлдөөн дэгдсэн үед, тодруулбал долдугаар сарын 17-нд аллага гарчээ.
Сирид буцаж ирэхээсээ өмнө Оклахома хотод суралцаж байсан Сараяа Сири, Ливан, Израильд амьдардаг нэг сая орчим хүнтэй Арабын шашны Друзийн бүлэгт харьяалагддаг байв. Тэрээр өвчтэй байсан эцгийгээ асрахаар Сири рүү буцсан гэж АНУ-ын хамаатан нь "CNN"-д мэдэгджээ. Харин аллагаас амьд үлдсэн эмэгтэй гишүүн нь хэрэг гардаг өдрийн өглөө хэт даврагчид гэр бүлийн олон давхар орон сууц руу гал нээж, халдсан тухай ярьсан байна. Тодруулбал, "Тэдний зарим нь цэргийн хувцас өмссөн байсан, зарим нь бедуин хүн шиг хувцасласан байсан. Тэдний нэг нь ерөнхий аюулгүй байдлын дүрэмт хувцас өмссөн, хар хувцастай байсан. Тэд биднийг Ахмад Аль-Жоланигийн (Сирийн ерөнхийлөгч) арми гэж хэлсэн" гэсэн байна. Мөн "Тэд биднийг сүрдүүлж, дуугарахгүй байхыг шаардсан. Эс бөгөөс бид чамайг ална гэж хэлсэн. Тэд биднийг хүчиндэнэ гэж заналхийлсэн. Хэрэв чи яривал би ирж ална гэж хэлсэн" гэжээ.
Амьд үлдсэн эмэгтэй мөн хэрэг гарах үед гэрт байсан гэр бүлийн эрчүүд халдагчдыг дарах гэж оролдсон боловч чадаагүй болохыг нь дурджээ. Дараа нь гэр бүлийн бүхий л эрчүүдийг Тишриний талбай руу аваачиж, цаазалсан байна.
"CNN"-д мэдээлэл өгсөн Сараяагийн Сирид амьдардаг найз нь дээрх мэдээллийг баталж, зэвсэгт этгээдүүд байшин руу нэвтэрч, найман эрэгтэйг хөөж, эмэгтэйчүүдийг гэрт нь үлдээж байхыг харсан гэв. Сирийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нур аль-Дин Баба Мягмар гаригт (2025.07.22) "CNN"-д мэдэгдэхдээ, засгийн газрын зүгээс найман эрэгтэйг хөнөөж, халдлагад үйлдсэн хэрэгт холбоогүй гэж эрс няцаасан байна. Нур аль-Дин Баба "Эдгээр гэмт хэрэгт буруутай хүн бүр хохирогчдын үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран шударга ёстой нүүр тулах болно. Гэм зэмгүй энгийн иргэдийн эсрэг ийм үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг үйлдсэн хүмүүс шударга ёсны өмнө шүүгдэх болно" гэж мэдэгджээ.
Сирийн өмнөд хэсгийн Друзийн цөөнх болон Бедуин овог аймгуудын хооронд долдугаар сарын 13-нд өргөн хүрээг хамарсан хүчирхийлэл дэгдсэн юм.
Энэ нь Башар аль-Ассадын дарангуйлагч засаглалыг исламист босогчдын эвсэл түлхэн унагаснаас хойш болсон хамгийн том, цус урсгасан шашны мөргөлдөөн гэж тодорхойлогдож байна. Түүнчлэн энэхүү мөргөлдөөн нь Друзуудыг дэмжих зорилгоор Израилийн хөндлөнгийн оролцоог нэмэгдүүлсэн. Улмаар Израиль, АНУ-ыг олон нийт буруутгаж, энэ нь олон улсын тэмцэлд хүргэхүйц томорсон. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт засгийн газар, Друз бүлэглэл болон Бедуин овог аймгуудын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараа Сувейда дахь мөргөлдөөн зогссон болохыг эрх баригчид мэдэгдсэн юм. Сири, Израилийн хооронд тусдаа гал зогсоох тохиролцоонд ч хүрсэн. Хэлэлцээрийг Туркт суугаа АНУ-ын Элчин сайд Том Баррак мэдэгдсэн бөгөөд Турк, Йордан болон бусад хөрш орнууд үүнийг сайшаалтайгаар хүлээн авчээ.
3,548.92





















































мн 2025-07-23 202.70.40.115
Одоо яая гэхэв. Башир Асадаа барууныхан болон Амерекчуудтай нийлж байгаад хөөж гаргасан. Оронд нь ИГИЛ-ээс гаралтай нөхөр засгийн эрхийг нь авч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна даа
yn 2025-07-23 50.169.138.78
##;
Нэргүй 2025-07-23 81.9.119.87
) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom