News.mn сайт Герман улсын Рейн-Рур хотын бүс нутагт болж буй 32 дахь удаагийн дэлхийн универсиад наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна.
УНИВЕРСИАДЫН VII ӨДӨР – 2025.07.23
Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ
Жүдо
Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдсөн Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд Унгарын Давид Нажиг яллаа. Ийнхүү Монголын баг тамирчид энэ удаагийн универсиадаас анхны медалиа хүртэв.
Усанд сэлэлт
Эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд Х.Цэлмэг өрсөлдөж, нэгдүгээр гараанд 5:06.67 минутын амжилттай хоёрдугаар байрт жагсчээ.
Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө барилдана
Байт харваа
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхэллээ. М.Энхбаяр эхний шатандаа Португалын Симао Рибейрог 7-1 гэсэн харьцаатай хожив. Харин дараагийн шатандаа Израилийн тамирчинд 0-6 гэсэн харьцаатай дийлджээ.
Тэгвэл Ц.Цогтбаяр, А.Бат-Амар нар эхний шатандаа Франц, Чехийн тамирчдад тус тус ялагдлаа.
Жүдо
Жүдогийн эхний өдрийн барилдаанууд эхэллээ. Эмэгтэйчүүдийн -48 кг-д С.Гүнжинлхам эхлээд Украины Анастасия Сикишийг ялсан ч дараагийн тойрогтоо Хятадын тамирчинд ялагдав.
Эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлдсөн Д.Сарантуяа эхний тойрогтоо Унгарын Келлерийг ялсан ч дараагийн тойрогтоо Бразилын Суза Гонсейсаод ялагджээ.
Эмэгтэйчүүдийн -57 кг-д өрсөлдсөн Ц.Тэгшжаргал эхний тойрогтоо Словенийн Перовникт ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдсөн Т.Төрболд эхний тойрогтоо Киприйн Петрос Кристодулидест ялагдав.
Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдсөн Т.Түмэнжаргал эхний тойрогтоо Энэтхэгийн тамирчинг, удаах тойрогтоо Узбекистаны тамирчинг тус тус ялсан ч дараагийн тойрогтоо Испанийн тамирчинд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Түүний өрсөлдөгч нь Унгарын тамирчин Давид Нажи.
3,593.62






















































Злчин 2025-07-23 66.181.161.211
тэгээд л хүрэл медаль 4 байр ч гэх шиг түрүүлж чадахгүй юм бол юуг нь бичдэг юм бээ хэрэг алга
Зочин 2025-07-23 103.229.120.69
Манай тамирчид дандаа л ялагдсан гэсэн мэдээтэй байцгаах юм даа, ёстой хэнэгггүй, эндээ барилга зам, цахилгаан станцаа өөд нь татмаар.
Нэргүй 2025-07-23 81.9.119.87
Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-23 202.126.89.170
Сайхан шалны алчуурууд явсан юм бишүүү