Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог медиаг “бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр энэ оны гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ажлын байранд шалгалт хийж компьютер, хард, гар утас зэрэг зарим эд хөрөнгийг нь хураан авч, ажилтнуудаас нь мэдүүлэг авсан байдаг. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан тухайн үед цагдаагийн байгууллагаас, “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулж их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт хэрэгт холбогдуулан нэр бүхий иргэдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад хэрэгт холбогдсон этгээдүүдийн нэг нь "Ноорог" медиагийн ажилтан байсан гэх мэдээллийг өгч байв. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан "Ноорог" медиа агентлагийг үүсгэн байгуулагч, захирал О.Уламсайхан энэ сарын 20-нд өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ноорог"-той холбоотой бусдын нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан гэх хэргийг хаасан гэж мэдээлсэн ч Цагдаагийн байгууллага уг мэдээллийг үгүйсгэсэн юм. Ньюс агентлаг энэ долоо хоногийн VS буландаа "Ноорог креатив студио" болон Цагдаагийн байгууллагын байр суурийг хүргэж байна.
"Ноорог креатив студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан:
Тэрбээр, "дөнгөж сая /2025.07.20/ Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр очоод "Ноорог"-т холбогдох Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу хүний нэр төрд санаатайгаар халдах, худал мэдээлэл тараасан гэх хэрэг маань хаагдсан гэх мэдээг сонслоо. Манай байгууллагын нэг процессор цагдаа дээр үлдсэн байсныг авсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг байдаг энэ зүйл 21 дүгээр зуунд биеллээ оллоо гэж бодож байна. Яг одоо миний гарт манай хэрэгтэй холбоотой Хүний эрхийн үндэсний комиссын долдугаар сарын 8-ны дүгнэлт байна. Үүн дээр "гуравдугаар сард болсон Цагдаагийн байгууллагын процесс нь хүний эрхийг зөрчсөн, хүний эрхэд халдсан үйлдэл мөн гэж дүгнэсэн мөн дээрээс нь "Ноорог креатив студио" нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь үнэн" гэдэг дүгнэлт байна. Тэгэхээр хэн нэгэн ямар нэг байдлаар бодитой хэрэг хийгээгүй чинь үнэн бол яллаж, хэлмэгдүүлдэг, шоронд хийдэг зүйл байдаггүй юм байна. Хуулийн дагуу явж чадвал болдог гэдгийн жишээ боллоо" гэжээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч С.Баярбилэг:
-Тэрбээр, "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй. Хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Харин долдугаар сарын 20-нд зарим хурааж авсан эд зүйлсийг хүлээлгэж өгсөн" гэсэн юм.
3,569.17















































Нэргүй 2025-07-23 211.217.26.53
Нооргийг улам их шалгах ёстой.Баньд нар ийм том болох ёсгүй.
Зочин 2025-07-23 103.212.116.201
ноорогийн нохой уланбаярын хэрэг хаагдана гэж үгүй байлгүй дээ өчнөөн хүнийг залилж хохироосон хүн зүгээр ялгүй өнгөрөнөж гэж байхгүй байлгүйдээ
Нэргүй 2025-07-23 81.9.119.87
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-07-23 66.181.160.99
саяны жагсаалаар эрүүгийн хэргээ наймаалцсан байх
Нэргүй 2025-07-23 202.5.202.36
Өөрийгөө баатар гээд эндүүрцэн, хүний гар хөл болж нэг өдөр жийгдэхээ мэдэхгүй сайхан оодрох юмаа. Хүүхдийн инээж, уйлах ч амархан даа. Бурхан минь.