"Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг яаралтай батлах ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг яаралтай батлах ёстой"

"Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг яаралтай батлах ёстой"

УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ,  Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд, УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-Өнгөрөгч Пүрэв гаригт ҮАБЗ хуралдсан учраас жагсаалд оролцогчид тарсан. Жагсаалын зорилго тодорхой хэмжээгээр биелсэн гэж үзсэн. МАНАН бүлэглэлийг устгах хууль эрхзүйн зохицуулалтыг хийхийн тулд хамгийн түрүүнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал  тодорхой ахиц дэвшилттэй байгаа. Саад бэрхшээл бол байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмжид нэгдүгээр сарын 10-ны өдөр  багтааж УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн шинэ заалтыг хэлэлцэж батлахыг чиглэл болгосон. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд болон С.Эрдэнэ нар хуулийн төсөлд өөр тайлбар хийж зөвлөмжид заасан хугацааг биелүүлэхгүй байх нөхцөлийг явуулж байгаа. ҮАБЗ-ийн тухай хуулийн есдүгээр зүйлд зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэсэн бол 9.2-т зөвлөлийн шийдвэрийг үндэслэн түүний хүрээнд төрийн дээд төв байгууллага албан тушаалтан өөрийн чиг хүрээнд бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэрийг боловсруулан гаргаж хэрэгжүүлнэ гэж маш тодорхой заасан атал УИХ-д ҮАБЗ чиглэл өгөх ёсгүй гэж С.Эрдэнэ хэлсэн. ҮАБЗ-ийн аливаа  шийдвэрийг заасан хугацаанд хангаж УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж, эрэмбэ дарааллыг тогтоох эрх бүхий хүн нь өөрөө гарын үсгээ зурсан учраас УИХ дээр ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж саадгүйгээр хэрэгжих боломжтой.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг  энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орж үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дахин нэг удаа хэлэлцсэнээр  чуулганаар эцсийн хэлэлцүүлэг нь болж хуулийн төсөл батлагдана. Батлагдангуут нь нэр бүхий 40 гишүүн гарын үсгээ зурж УИХ-ын даргыг огцруулах юм. Ямар нэгэн саад тотгор гарах юм бол эсэргүүцлийн гэрүүд бэлэн байгаа. Эсэргүүцлийн дараагийн хэлбэрт орох бэлтгэл ажлыг ч хангасан. Дараагийн удаад жагсаал цуглаанд оролцогчид  Төв талбайд жагсах бол Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын даргын амьдардаг газар нь буюу Их тэнгэрийн аманд жагсч өлсгөлөн зарлана. УИХ-ын дарга энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг   гаргасан байна. Гэтэл дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлын долдугаарт оруулсан учир хамгийн эхэнд хэлэлцүүлэхийг шаардаж байна.  ҮАБЗ-ийн дагуу чуулганыг ээлжит бусаар хуралдуулах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-МАНАН бүлэглэлтэй тэмцэж байгаа бидний тэмцэл үргэлжилж байна. УИХ-ын дарга өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ирж, буулт хийсэн учраас бид энэ долоо хоногийн жагсаалаа хойшлуулсан. 27-ийн бүлэг дараагийн УИХ-ын даргыг МАНАН-аас томилуулна гэж Засгийн газрыг, Ерөнхийлөгчийг, биднийг шантаачилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж яриад явж байна. нөгөө л шантаачилдаг, МАНАН-гийн аргаа хэрэглэж байна. МАНАН бүлэглэлийг нураах хатуу зарчим бидэнд байна. МАНАН-тай тохирч дахин Монголын төрийг манантуулахгүй.  

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бид ордон дотор шаардлагатай бүх тэмцлийг хийж байна. Хоёр дахь жагсаалыг хийгээгүй бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Улс төрийн шинэ соёл тогтсон. Олон хүмүүс гурав дахь жагсаалаас айсан.  Одоо  М.Энхболд дарга огцорно. Тийм ч учраас М.Энхболд дарга орж ирж, ирц хүрч, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Тиймээс би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмээс уучлал гуйгаагүй. Тохиролцоо ч хийгдээгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд жагсагчдыг “Энд суугаад ажилла. Тэгээд энэ гэрүүдийг аваарай” гэж  хэлж байсан бичлэгт сошил орчинд тарсан. Тэгвэл үүнд тэрбээр тайлбар хийв. УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ гэрүүд хувьсгалт тэмцэлд хандивлаж байгаа гэрүүд. Би хувьдаа тэнд ажиллаж байгаа хүнд нөхцөлд амьдардаг хүмүүст энэ гэрүүдээ өгөх саналтай байгаа. Энэ бол жагсаалд оролцож байгаа хүмүүсийн өмч” гэсэн ю

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж