Монголын хамгийн “аядуу зөөлөн” улстөрч | News.MN

Монголын хамгийн “аядуу зөөлөн” улстөрч

76:1

Монголын хамгийн “аядуу зөөлөн” улстөрч

Монголын хамгийн “аядуу зөөлөн” улстөрч

“News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг “76:1” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболдыг танилцуулж байна.


Монголын улс төрийн хөгжил, дэвшил, уналт гээд бүх цаг үед хамт явсан цөөхөн улстөрчийн нэг бол яах аргагүй Миеэгомбын Энхболд. Тэрбээр 1987 онд  МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсч, улмаар 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлж, дараа нь ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

М.Энхболд ажил мэргэжлийн гараагаа 1987 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаас эхлүүлж, тус газрын хэлтсийн даргаар 1992 он хүртэл ажиллаж байгаад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажилласан. Мөн 1996-1998 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байв.

Үндсэндээ дүүрэг, хотоос улс төрийн карьераа эхлүүлжээ. Ингээд 1990 онд  Монгол Ардын Намд элсээд үүрийн даргаас намын шат, шатны албан тушаалыг доороос нь дээш хашсан намынхаа гол дүр нь. Тэр бусад шиг замын дундаас цахилгаан шатанд сууж, дээшээ гараагүй. Тэрбээр Монголын улс төрийн том хүчин МАН-ын даргаар хоёр ч удаа сонгогдож, намынхаа өсч өндийх тулгуур нь байв.

2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга мөн 2013-2017 онд  намын даргаар ажиллаж, намынхаа хүнд цаг үеийг нуруундаа үүрсэн гэж хэлж болно. 2016 оны УИХ-ын сонгуулиар намаа олонх болгож, 65 гишүүнтэй нэг намын парламентыг бүрдүүлж чадсан нь М.Энхболдын гавьяа мөнөөсөө мөн. Ийм олноор нэг нам ялалт байгуулсан түүх бараг байхгүй. Үүнд түүний холч, мэргэн ухаан, асуудалд бодитой, улч ханддаг төрөлх чанар нь том үүрэг гүйцэтгэсэн.

2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн ч харамсалтай нь ялалт байгуулаагүй. Түүний энэ ялагдал намын нөхдөд таалагдаагүй нь лавтай. Энэ үеэс эхлэн түүнээс урвагчид далд бий болсон нь тэр. Улмаар 2018 оны сүүлээр М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах хөдөлгөөн өрнөж, намынх нь 38 гишүүн огцруулах бичиг өргөн барьж чөлөөлсөн.

Улстөрч М.Энхболд 30 гаруй жил улс төрийн тогоонд явахдаа түүний хамгийн их чанагдсан, шарагдсан, шархадсан үе нь 2018 он байв. Бахархлын туйл болж байсан тэр шүүмжлэлийн "бай" болж хувирсан нь.

2016 оны сонгуульд ялалт авчирсан тэрбээр намынхандаа ялагдсан ийм үе. Түүнийг намын гишүүд нь, хайртай дүү нар нь, журмын нөхөд нь зориуд хууль баталж, УИХ-ын даргаас “хүчээр”буулгасан юм. Үүний дараа тэрбээр “Би хуулийн дагуу огцорч байна. Энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг огцруулах асуудал ахиж битгий гараасай” гэж хэлсэн нь тэр сандал ширээтэйгээ зууралдсаных огт биш. Өнгөрсөн хугацаанд улс төрд хашиж болох бүх албан тушаалыг авч, өгч явсан түүний хувьд намын нөхдөө асуудалд хуулийн дагуу хандахыг хүссэнийх. “Цагдаа цагийн найз” гэдэгчлэн улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас үүрдийн үнэнч үзэл, хүндлэл үгүйг тэр биеэрээ мэдэрсэн, даван туулсан он жил саяхан.

М.Энхболд хувь хүний характерийн хувьд үг дуу цөөтэй, зөөлөн нэгэн. Намын нөхөд нь ч хүлээн зөвшөөрдөг. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэгэн цагт экс даргынхаа талаар ийн хэлж байжээ. Тэрбээр “М.Энхболд дарга бол маш тулхтай, ноён нуруутай хүн. Ердийн төвшний ч биш сонгодог төвшний тулхын эзэн гэж боддог” хэмээн хэлж байсан нь голчтой тодорхойлолт.

Түүний аядуу зөөлөн зан өөрт нь алдаа, оноо аль алийг нь авчирсан. Тэр бусад шиг цээжээ дэлдэж, тархины бяраа ил гаргадаггүй, чимээгүй хийдэг нэгэн. Ямар ч зүйлд өөрийн ухаан, уужуу сэтгэлээр хандаж ирсэн гэдгийг нь үе үеийн намын нөхөд нь хэлэх юм билээ. Зарим үед түүнийг даруу төлөв зангийг нь далимдуулах санаархал намын нөхдөд нь байсан ч тэр үүссэн нөхцөл байдлыг арга эвээр зохицуулж чаддаг байсан гэдэг. Харамсалтай нь түүний дайснууд холоос биш дэргэдээс нь ноцож, УИХ-ын даргын үүрэгт ажлаас огцруулахад хүргэсэн.

М.Энхболдыг тойрсон муу муухай шүүмжлэл нийгэмд байдаг ч сонгогчид нь дүнгээ тавьсаар ирсэн. Хотын фракц, 60 тэрбумын хэрэг гэх тодотгол түүнийг дагадаг. 2005 онд УИХ-д сонгогдсоноос хойш тасралтгүй дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа туршлагатай парламентич юм.

УИХ-ын даргын ажлаа өгснөөс хойш тэр МАН-ын гол дүр байхаа больсон ч түүний намдаа байгуулсан өөрчлөлт,шинэчлэлт гавьяа нь тод хэвээр байх биз ээ.

“Т.Бадамжунай, М.Энхболд хоёртой хэн ч муудалцсан эргээд хадаг бариад заавал очдог” гэсэн үг МАН-ыханы дунд бий. Өнөөдөр тэр намын нөхдийнхөө хэн нь хэн бэ гэдгийг таньж, явахыг нь явуулсан. Гэхдээ цаашид улс төр яаж өрнөхийг хэн ч тааварлашгүй ийм динамик нийгэмд бид амьдарч байна.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна…

Боловсрол:

  • 1982 онд    Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
  • 1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
  • 1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
  • 1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • 2000 онд    Эдийн засгийн магистр,
  • 2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
  • 2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
  • 2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,

Ажил эрхлэлт:

  • 1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
  • 1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
  • 2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
  • 2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга

Улс төрийн сонгуульт ажил:

  • 1990 онд          Монгол Ардын Намд элссэн,
  • 1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
  • 1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
  • 1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
  • 2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга,
  • 2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
  • 2013-2017 онд  Монгол Ардын Намын дарга,
  • 1998 оноос        МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 1997 оноос        МАН-ын Бага хурлын гишүүн,
  • МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 дугаар Их Хурлын төлөөлөгч,
  • МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
  • 1995 онд            “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
  • 1997 онд            Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,

Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:

  • 2000-2012         Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
  • 2008 оноос        Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч,
  • 2009 оноос        Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
  • 2011 оноос        “Манзушир хутагт” сангийн Тэргүүн

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

83 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 10 цагийн өмнө 122.201.23.201

yu hutsaadeenee ene enhboldiin sait ymuu hashiin baliar hujaagiin zawaan ym alwal taarna

Avatar

Үхэр нүдэт 2019-12-03 202.126.89.152

Газрын наймаанаас үүдэж УБ үнэн хэцүүдсэн….бүх булхай луйвар энэ үхэр нүдтэй этгээдтэй холбоотой.

Avatar

Зочин 2019-12-03 202.131.228.78

Хажууд нь байж таван үг сольж үзээгүй хүмүүс л энэ хүнийг муулж байгаа байх. Хүнд хар муу санадаггүй дээ өнөөдөр ар нуруундаа хутга зоолгуулсан.Өнөөдөр энэ хүнээс урвасан хүмүүс нь харамсаж явдаг л байлгүй. Нөгөө би юу хийчихэвээ гэдэг шиг

Avatar

Zochin 2019-12-03 192.82.69.154

Чимээгүй гөлийчихөөд улс орны хөнжил дэвшилийг удаан хугцаагаар сааруулагчийн нэг…

Avatar

Зочин 2019-12-03 202.179.26.15

Зайлаарай. Ард түмнийг одоо юу гэж боддын.

Avatar

Зочин 2019-12-03 64.119.23.218

ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ! МАГТАЖ БАЙГАА ЮМ ШИГ ХЭРНЭЭ УЛАМ ХАРЛУУЛЖ БАЙНА! ХҮМҮҮСЭЭ ИЙМ ТЭНЭГ НИЙТЛЭЛД ИТГЭВ ДЭЭ!

Avatar

Зочин 2019-12-03 202.21.109.95

Суусан суудал нь ихдэж байгуулсан балаг нь үржсэн гахай мөнөөс мөн

Avatar

zochin 2019-12-03 66.181.179.216

hurelsuh ireh songuulid Heden suudal avhiig ni harah l uldlee. migees iluu bj chadahgui l dee

Avatar

Зрчин 2019-12-03 202.55.188.91

Бас нэг талаас харвал яалтачгүй үнэн юм. Аливаа юм сайн муу хоер талтай гэж. Хичнээн муулуулсан ч сайн тал бас дэндүү ихтэй хүн юм билээ

Avatar

Зочин 2019-12-03 103.10.21.45

Энүүний үлгэрт хэн итгэх вэ дээ хаха

Avatar

Зочин 2019-12-03 202.21.107.122

Энэ хүнийг экс Энхбаяр дарга гуай амьсгалынх нь тоогоор ч гэлүү мэддэг гээд байсан байх шүү.

Avatar

зочин 2019-12-03 103.9.90.53

Улс төрд хэтэрхий өндөр эрх мэдэлд хүрвэл хэл амны бай болж дуусдаг жишиг Энхболдыг тойрсонгүй.

Avatar

Tsooj 2019-12-03 103.9.90.53

Anh Enhbayar ard tumnii huu bailaa. Daraa ni Elbegdorj aguu udirdagch bailaa. tednii ner hund tuhain uedee Battulga shig undur bsan. Odoo ted hen ch bish bolson. Battulgiig tiim huvi zaya huleej baij ch medne. Miye bas ter zamaar yavsandaa zailuuul

Avatar

ми гийн ах 2019-12-03 66.181.191.52

миеэ хэдийдээ энхийн цагаан тагтаа болчихвоо.Ширэн нүүртэн чинь сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд эхэлж.Чамайг ямар хүн гэдгийг ард түмэн мэднэш.Ичдэггүй годил

Avatar

Зочин 2019-12-03 103.9.90.53

"2016 оны УИХ-ын сонгуулиар намаа олонх болгож, 65 гишүүнтэй нэг намын парламентыг бүрдүүлж чадсан нь М.Энхболдын гавьяа мөнөөсөө мөн. Ийм олноор нэг нам ялалт байгуулсан түүх бараг байхгүй" гэжээ.2000 онд МАХН-д 72 суудал хэн авчирч байлаа. Мартах болоогүй дээ.АДЪЯАМАА сэтгүүлч ээ?

Avatar

Sreenn 2019-12-03 203.91.115.53

Mie ee hamgiin mundag darga gartsaagui unen suuldee tomilgoo toiron hureelegchid ni humuusiin durgui huregsen bhlda ter ih tengeriin 60n terbumiin aarhal uneheer muuhai hunii durgui hurheer nevtruuleg bolson bnle busdaar Hurelsuh shig zaluuchuudaar uuriiguu hureeluulsen bol erunhiilugch bolchihood yavj bh hun shuu dee ug ni busdaar 65 suudal namdaa avch chadah darga tiim ch olon bhgui l bolov uu

Avatar

Зочин 2019-12-03 103.10.21.45

хуцаа хөлсний бичээч ээ

Avatar

Зочин 2019-12-03 64.119.23.218

Уйддымуу яадын

Avatar

Зочин 2019-12-03 122.201.22.214

Энэ мэлгэрийг өөрөөр магтах гээд юм олдсонгүй юу ? Хятад мятад маньд ямар хамаа байх вэ. Гэхдээ цаашаа толгойтой, цаашаа сэтгэлтэй хүн шүү…

Avatar

Зочин 2019-12-03 103.10.21.45

ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ

Avatar

Зочин 2019-12-03 14.139.61.158

gyatad emeetei shdee

Avatar

Зочин 2019-12-03 64.119.23.218

Хамтран амьдрагч гөлөг минь

Avatar

zochin 2019-12-03 202.126.89.205

yu ch hiij uzeegui baij bitgii hun muulaa. Udahgui hurelsuhiig muulaad yvahiig chin medej bn

Avatar

zochin 2019-12-03 202.126.89.205

hezee mudgui hurelseh. Jenko 2 iim zamiig tuulna

Avatar

ха ха 2019-12-03 66.181.169.108

дуугүй хүний доодох нойтон энэ хүний доодох бүр шал нойтон

Avatar

Зочин 2019-12-03 64.119.23.218

чинийх хэр нойтон вэ? хөлсний бичээч минь

Avatar

Зочин 2019-12-03 202.21.109.47

JIhene shiren nuuurrtei peesddddd-g olj ir gevel ene huvalziig avaachij ognodoo gazar zarj duusgana 60 avigalga zagalimailsn etseg ih hurdal darga bhad ogtsor geed baiha shiren tsarailaad UHER shig suuj baisan buur ichih bulchirhaigaa martsn ll-rdaa

Avatar

Зочин 2019-12-03 64.119.23.218

Чинийхээр тэгээд өг гэхээр өгөөд зайл гэхээр зайлаад явж байх уу?

Avatar

Зочин 2019-12-03 202.21.109.47

ene 1 b*** ni dolooj shavhuur ni dolooj amidrdag jijighen aalz bn huuhrhii umuuruud uilahnee enkbayar umuurh neg aalz uilsan shig hahahaha chi gantsaraa tiim bolhoor odoo uil hhahahaa

Avatar

Зочин 2019-12-03 202.126.88.33

Хотын дарга байсан Мөнхбаяр хамгийн их газар зарсан.Ховдын баахан залуучуудаар хийлгэсэн.Үндэсний телевизийн нэвтрүүлэгч дүү нь хүртэл газар авж зарсан.Ман.аас газар авж зараагүй хүн цөөн.Батэрдэнэ аварга Ганди гадаад явдлын сайд Эрдэнэчулуун гээд.

Avatar

Irgen 2019-12-03 202.126.89.109

Энхболдод нэг авах юм байна. Тэр нь улстөрд хувийн өс хонзонгоор ханддаггүй нь олон үйл явдлаар харагддаг. Анхнаасаа өөрт нь өс санасан хүмүүсийг мэдсээр байж намын эв нэгдэл гэдэг юмаар авчирч хажуу хавиргандаа суулгасан нь эргээд өөрийг нь хэмлэх нөхцөл болж.

Avatar

ZOCHIN 2019-12-03 180.150.82.98

ULS TURCH GEDEG BOL SHAL UUR YMSHUU…AVILGACHIDIIG BITGII HOLIJ HUTGAAD BAI…

Avatar

Зочин 2019-12-03 103.111.68.3

За элэг хөшлөө ЭНэ МАНАН*-ийн сайт Нөгөө Мөнөнгийн хэдээ магдаат эхэллэээ шүү.

Avatar

hhhh 2019-12-03 103.229.176.130

60terbumiin taviuulaadaaa mongol turuus avad zailaarai, irgenii niseh, tumur za, hariltsaa holbooo, gaali ged l yavj ugnu, enkhboldoooo,

Avatar

Bat 2019-12-03 174.229.7.98

MANg songuulid yaluuldag ni buruudsan yum Hyrelsyh n**** ajilgyi tenej baih Oyuunerdene suraggyi g*** emiin hooloi gargasan l baih baisan yum JDYCHID AN yalaad Elbegdorj Erdenetiig Saihanbalagtai huvaagaad avsan baih baisan Toirson garuud maliigaad baih baij hehe

Avatar

зочин 2019-12-03 192.82.64.190

УЛС ТӨР ХАТУУ ТОГЛОМ БОЛОХООР ХЭНИЙГ Ч ХАЙРАЛДАГҮЙГ М,ЭНХБОЛД МЭДЭРСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ,,,,,,ТЭГЭЭД Ч НУТАГ УСАА МЭДРЭЭГҮЙ ЦАГТ ХЭН ТҮҮНД ХАЙР ӨГӨХ ВЭ ДЭЭ ,,,,,НИЙСЛЭЛ , ТӨВ АЙМАГТАА ЗӨВ САНАСАН БОЛ ,,,, Д,ХУЛАН,, ГЭХ ЯРУУ НАЙРАГЧ ЭНЭ ХҮНИЙ НҮҮРИЙГ УЛАЙТАЛ ШҮҮМЖИЛЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХИЙН СЭНТИЙТ ОЧИХГҮЙ БАЙВ ,,,,,,,ТАНЫ ХУГАЦАА ЭНЭ БАЙДЛААР ҮРГЭЛЖЛЭВЭЛ ХЭЦҮҮ ДЭЭ ,,,,,,,,

Avatar

Рагнар 2019-12-03 122.201.24.161

За ёстой битгий ш**!Монголын хамгийн тэнэг,юу хийх гээд байгаагаа яах гээд байгаагаа мэддэггүй дебил улс төрч.Хотын газар наймаалж баяжисан хөдөөний мангар уяч.х*******н тагнуул.э****з п***а

Avatar

Зочин 2019-12-03 202.9.46.142

Шшш Миеэ минь сая тун ч шорон явчих дөхлөө шүү ! Сандуй Ганбаа 2 чиний ялыг үүрсэн гэхэд болно ! Ялыг чинь үүрсэн 2 дүүдээ овоохон юм чулуудахгүй болч хүн муутай хэрэг болох бх даа ! За даа тэгээд олон жил төрд алба хашлаа, их ч юм хурааж, нааш нь цааш нь зохицуулсан бх ! Одоо эцэг өвгөдийнхөө төрсөн нутаг болох өмнө зүгийн Шандун муждаа очиж сайхан насны жаргалаа эдэлж амараа хө ! Үгэнд оролгүй 20 онд нэр дэвшиж тэнэгтэж золигтож хүүхэд хөгшидийн доог тохуу болов доо !!!

Avatar

Хотын иргэн 2019-12-03 64.119.20.128

х***а нар мэрж иддэг гэж мэдэхгүй юу, Хотын бүх газар, өмч хувьчлалыг Бдамжунайтайгаа хувааж идэж , улс төрчдийн гарыг цайлгаснаараа хэнд ч нүүр тал алдахгүй дотор санаагаар амь зууж байгаа амьтан

Avatar

baterdene avraga 2019-12-03 66.181.187.11

hulgaich p***a oyunbold ene 2iig buudaj ** gologniidiig

Avatar

anar 2019-12-03 192.82.64.174

bitgii tarhi ugaa.huurtana gej bodoo yu

Avatar

Зочин 2019-12-03 66.181.161.17

Жинхэн дотор санаатай хүн шүү

Avatar

Zichin 2019-12-03 150.129.143.253

Enhbold eronhiilogch bolson bol toriin bguullaguud uyachid,tednii ehner huuhdeer duureh blaa,odoo bgaagiin yaya gej bna

Avatar

Зочин 2019-12-03 202.126.88.33

Хотын дарга мөнхбаярын үед хотын газрыг хамгийн их зарсан.Ховдын баахан залуучууд нийлж зарсан.Мөнхбаярын нэвтрүүлэгч дүү нь хүртэл газар авж зарсан.ман.аас газар зараагүй хүн цөөн.

Avatar

Zochin 2019-12-03 150.129.143.253

Za eeljit songuuliin tarhi ugaaltaa ehelchihev uu,yamar uls torch gedgiig n ard tumen sain medej bgaa

Avatar

Зочин 2019-12-03 202.179.24.148

Гол нь энэ хүндээ биш намдаа байгаа юм. Хотын газрыг зарж байхад нам нь чимээгүй л байсан.

Avatar

Зочин 2019-12-03 66.181.161.86

Хэрэд бид М.Энхболдыг ерөнхийлөгчөөр сонгосон бол иншэж талцаж хөгжлөөсөөө хойш татахгүй байсан.Баттулга сонгогдосноосоо хойш хичнээн их талцлыг үүсгэж монгол улсын нэрийг дэлхий дахинд унагав Жишээ Элчин сайдуудыг томилохгүй удав.

Avatar

hehe 2019-12-03 43.242.243.246

Tiim baih shuu. Utaan dotroo ugaartaad l taltsahaa ch medehgui amar tee

Avatar

Зочин 2019-12-03 124.5.146.28

Аядуу зөөлнөөр идэгч. Тарвагадорж бол хурдан идэгч

Avatar

ЗОЧИН 2019-12-03 202.126.88.64

УЛААНБААТАРЫН ГАЗРЫГ СОЛГОЙ ЗӨВГҮЙ СОРЧИЛЖ ЗАРСАН АЯДУУ ЗӨӨЛӨН ЦАРАЙЛСАН ЛУУХАН !!! ХА ХА ХА !!!

Avatar

зочин 2019-12-03 103.10.21.110

хамгийн хорчин,ханаж цаддаггүй шуналтан ,УБ хотыг сүйтгэн бусниулагч

Avatar

амраа 2019-12-03 66.181.164.222

Монгол төрд ганцхан ЭНХБОЛД л ажиллаж байсан бусад попроод байгаа хүмүүс өөр гариг дээр байсан юм шиг аашилах юм. Бид тэнэг биш. Уг нь одоогийн МАН-ыхан бүгд л хамт унах ёстой ш дээ 90 оноос хойш АН, МАН -ын хэдэн хүмүүс л ээлжлээд төрийг барьсан бишүү. Одоо ганцхан Энхболд л муу муухай болчих юм аа.

Avatar

ЗОЧИН 2019-12-03 124.158.95.14

БАГАХАН БАЛАЙТААРАЙ, ХЭДИЙДЭЭ "МИ " ОВОГТ МОНГОЛЫН ХАМГИЙН АЯДУУ ЗӨӨЛӨН УЛСТӨРЧ БОЛЧИХВОО, СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР ПИ АР-АА ХИЙХ ГЭЭД ЯДЧИХ ЮМАА, ОДОО ЮУ ГЭЖ ЯРИАД Ч АРД ТҮМЭН МЭДДЭГ БОЛСОН.ОДОО ӨӨРИЙЙГӨӨ СОНГОГДОНО ГЭЖ БҮҮ БОД, ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ БОЛНО. МИ ОВОГТ УЛСТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИГДСАН ГЭДГЭЭ ОДОО МЭДЭР???

Avatar

ЖДҮ чин ахтай хүн 2019-12-03 88.125.80.192

Адьяамаагийн хавтгай өг.зөг.өн дээр аядуу зөөлөн дулаахан жин тавьжээ янз нь … одоо ч нэмэргүй болсоон .. гэхдээ яахав 60 тэрбумаас мөнгө босгож чадаагүй ч хотын дарга байхдаа хураасан хэдэн юм бий бий. адьяамаа маань тэр хэдээс нь хэдэн цаас гулгуулчих гээл үзээд … болно оо болно.

Avatar

Зочин 2019-12-03 66.181.186.132

MI OVOGT TARVAGAN TAHAL TUSSAN MANANGIN TOLGOILOCH ZAM SURGUIL SETSERLEG BARIH GAZARCH ULDELGUI ZARSAN DANJAD HUGUD YVUL

Avatar

Зочин 2019-12-03 202.21.109.126

Хахахх зайлаачээээээ биднийг 28 жил борцолсон нөхөрдөөөө

Avatar

ККК. ЛАЙТАЙ ГАРУУД ШҮҮ.... 2019-12-03 202.179.25.253

ЗААА .. ОДОО БАС ЯААХ ГЭЭД ХОШГОРУУЛААД УНАВ. СОНГУУЛИЙН ХУУЛЬ ӨРГӨН БАРИГДСАН ӨДӨР.

Avatar

Зочин 2019-12-03 64.119.22.26

ӨНӨӨГИЙН УЛААНБААТАРЫН БАЙДАЛ ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛ!!!

Avatar

Зочин 2019-12-03 202.126.88.206

Там болгоод хаялаа Монголыг ой санамжаа алдаж болохгүй шүүөрд түмээн мөхөлд хүргэх бүх замыг зассан шүү энэ хүн

Avatar

Zochin 2019-12-03 202.126.88.204

Хамгийн хорлонтой улс торч

Avatar

Зочин 2019-12-03 103.26.195.161

Хамгийн муу хүн утааг аль эрт

Avatar

Зочин 2019-12-03 64.119.23.221

Ямарч мэдлэг боловсролгүй юм чинь дуугай байсан нь дээр шүү дээ. Газрын наймаачинг УБ хотоос хэзээ ч сонгохгүй, Төв аймагаас сонгосон. ААРХАЛ-г үзээрэй санаарай, ийм хүн хэзээ ч Монголын төлөө сайн зүйл хийхгүй.

Avatar

Зочин 2019-12-03 103.57.93.168

ӨНӨӨГИЙН УЛС ТӨРЧДӨӨС ТҮҮХЭНД ХАМГИЙН САЙНААР ДУУРСАГДАЖ ҮЛДЭХ УЛС ТӨРЧ. 2100 ОНД ОДООГИЙН БУСАД УЛС ТӨРЧДИЙГ ХАРААР Л ДҮГНЭДЭНЭ ДЭЭ. ТҮҮХ ШҮҮДЭГ ЮМ ДАА. ТҮҮХИЙН ШҮҮЛТ ЭЭ ГЭЖ

Avatar

Зочин 2019-12-03 115.187.89.16

Эхлээд үзэн яддаг байлаа. Одоо ингээд хараад
байхад төлөв түвшин , одоо байгаа хэдээс хамаагүй дээр хүн гэж боддог болсон.

Avatar

Зочин 2019-12-03 66.181.191.177

Ene yg ehner ni ingej soliorood suudag bhdaa

Avatar

Зочин 2019-12-03 192.82.72.20

Хулгайч авилгач бол аядуу зөөлөн байсан ч авилгач хулгайч зан нь хэвээр байдаг

Avatar

Зочин 2019-12-03 66.181.191.177

Tanai novshiiiin site iig dahij hezee ch shagaihgui. Setguulch nertei yashka nar aashcan te zugeerll

Avatar

иргэн 2019-12-03 202.70.34.70

Засах зүйл байгаа ч дажгүй ноён нуруутай, зөвдүү хүн гэж боддог. Дагаж гүйсэн далдага нохойнууд нь балласан байх аа, өөрөө ч зөөлөн хүний үг авамтгай. Бадамжунай мэтээс эртхэн салж, Нямдорж мэтийг эрт булшлах ёстой байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хамгийн том алдаа,

Avatar

Зочин 2019-12-03 202.126.89.28

Tui

Avatar

Зочин 2019-12-03 202.9.40.7

Намын дээдийн захирал аав нь тэр үеийн Хотын Захиргааны Энэбиш , Жавзмаа нарт нөлөөлж дарга болж байлаа

Avatar

Зочин 2019-12-03 192.82.78.249

Жудагтай эрдээ. Даан ч Ө.Энхтүвшин, Н.Энхболд мэтийн урваач шарваач адгийн шаар нарын хоронд орж хэлмэгдсэндээ хөөрхий

Avatar

Зочин 2019-12-03 202.131.251.109

Хүний жудаг ёс гэдэг зүйоийг энэ хүнээс харах хэрэгтэй байгаа юм. Муулах бол амархан, харин өөрийн нэр төрөө өндөрт өргөж явна гэдэг хир баргийн хүний хийж чаддаг ажил биш, энэ хүнийг үеийн үед хүндэтгэн бас хайрлаж явах болно. Ажил, хөдөлмөрийн томоом ТОМ амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-12-03 64.119.23.193

Унасан хүн босох нь гарцаагүй уурласан хүн инээх нь гарцаагүй, баярласан хүмүүст барайх цаг ирэх нь гарцаагүй

Avatar

Зочин 2019-12-03 103.111.68.3

ХУМСАА НУУСАН МУУР ШИГ АЙХТАР ХУЛГААЧ, МОНГОЛ ТӨРИЙГ ЛОМБАРД БОЛГОСОН НООВШ,

Avatar

Zochin 2019-12-03 202.9.46.66

Mash mundag hun. Jinhene turiin tulhtai hun shu. Ene teneg um bicheed bgaa mulguu orkuud uls niigem, turiin ajliin talaar yugaa oilgohow dee. Ger horooniihoo baasiig guitsed tsewerlej chadahgui hewtej. Harin bid M. Enhboldiig ergeed demjih tsag ni bolson shuu.

Avatar

Халк 2019-12-03 202.126.89.95

Улаанбаатар санг байгуулж газар зарсан мөнгө, ААН-дээс нэмэлт татвараар авсан мөнгийг хуримтлуулж түүгээрээ Улаанбаатар хотын банкыг байгуулсан. Үүнийгээ амар хямдаар хувьчилж өөрөө далдуур хувь эзэмшигч болсон гэдгийг бичихээ мартжээ.

Avatar

зочин 2019-12-03 203.91.116.118

Насаараа төрд ажиллаад яаж ингэж олон зуун тэрбумын хөрөнгөтэй болсоныг шалгах хэрэгтэй.

Avatar

зочин 2019-12-03 192.82.65.120

Жинэхэнэ хүн

Avatar

Зочин 2019-12-03 103.111.68.3

тийм шүү, шаасан хүүхнүүдийнхээ нөхрийг нь дарга болгодог.

Avatar

Зочин 2019-12-03 202.126.88.192

МУИС д АРЫН ХААЛГААР ОРОХООСОО ӨМНӨ ОРОСООС ХӨӨГДӨЖ ИРЭЭД НЭГ ЖИЛ ЛААЗ ӨШИГЛӨЖ ЯВСАНЫГ НЬ БАС УБ н ГАЗАРЫГ ЗАРЖ ДУУСГАСНЫГ НЬ МАРТАЧИХАЖ NEWS ЭЭ .

Avatar

Зочин 2019-12-03 139.5.217.157

57 настай , тэтгэвэрт гарцан хүн шүү дээ энэ Энхболд

Avatar

зочин 2019-12-03 59.153.112.27

дэлхийгээс тонил

Avatar

даваа 2019-12-03 182.160.33.61

сармагчинаас дор ойтой хүмүүс л Энх болдыг муулдаг бас албан тушаалд шунасан
улс төрийн хулгайчид л түүнийг
огцоруулсан хожим алтан гадас одон шиг мөнхэрөх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж