"АНУ, Тайванийн бүх хэлбэрийн албан харилцааг эсэргүүцэж байна"

Хуучирсан мэдээ: 2025.04.08-нд нийтлэгдсэн

"АНУ, Тайванийн бүх хэлбэрийн албан харилцааг эсэргүүцэж байна"

"АНУ, Тайванийн бүх хэлбэрийн албан харилцааг эсэргүүцэж байна"

Тайваний Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Жозеф Ву тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн Баасан гаригт АНУ-д айлчилсан. АНУ, Тайванийн албан бус дипломат харилцааны зам буюу талуудын нэрлэж заншсан "тусгай суваг"-ийн хүрээнд энэ айлчлал болжээ. Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш "тусгай суваг"-ийг анх удаа ашигласан нь энэ юм.

Энэхүү айлчлалтай холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яам АНУ-д байр сууриа илэрхийлжээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Хятад улс АНУ, Тайвань хоорондын ямар ч хэлбэрийн албан ёсны солилцоог эсэргүүцэж байна. Нэг Хятад бодлогыг баримтлахыг АНУ-д уриалж байна" гэв.

Дашрамд дурдахад, Хятадын арми Тайванийг тойрсон хоёр өдрийн сургуулилалтаа энэ долоо хоногийн эхээр дуусгасан. Сүүлийн үед арлын эргэн тойрон Хятадын сургуулилалт улам нэмэгдсээр байгаа бөгөөд үүнийг Хятад, АНУ хэн хэн нь буруушааж байна. Гэхдээ Тайвань нь олон асуудал дээр АНУ, Хятад хоёрын хурцадмал байдлын талбар болдог.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж