Эрх баригчид тэмцэлдсэн намрын чуулган өндөрлөв | News.MN

Эрх баригчид тэмцэлдсэн намрын чуулган өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Эрх баригчид тэмцэлдсэн намрын чуулган өндөрлөв

Эрх баригчид тэмцэлдсэн намрын чуулган өндөрлөв

УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн Бямба гаригт (2019.02.02) хаалаа. УИХ шинэ даргатай болж, Засгийн газрын хоёр сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, зөрүүлж томилгоо хийв.

Энэ удаагийн намрын чуулганаар 2019 оны төсөв баталж, үлдсэн хугацаанд нь эрх баригч намынхан талцаж, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, энэ дунд нь сөрөг хүчин “үрэгдэж” завсарлав.

Уг нь эрх баригчид намрын чуулганаар Татварын багц хуулиудыг баталж, Үндсэн хууль болон Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөх зэрэг олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. Гэвч эдгээр хуульд гар хүрч чадалгүйгээр завсарлалаа.

Эрх баригч хүчнийг хооронд нь тэмцэлдүүлсэн гол хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Шударга бусын хонгил, МАНАН-тай тэмцэхэд хамгийн их саад тээг болж, өөрийг нь шүдгүй арслан болгож байгаа хүн нь М.Энхболд гэх үг түүний амнаас олонтаа гарсан. Тэрхүү үгээр нь бамбай хийн УИХ-ын таван гишүүн Сүхбаатарын талбайд хоёр ч удаагийн жагсаал зохион байгуулж, эцэст нь өөрийн фракцын хүнээ УИХ-д тавих МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хүслийг гүйцээв. М.Энхболдыг чөлөөлж, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо гээд энэ парламент гоё болохгүй, нөгөө л бахь байдгаараа өдөр хоног өнгөрөөнө.

Хоёр хуваагдчихсан бүлгээс одоо ард түмэн сайхан зүйл хүлээх хэрэггүй. Харин улсаараа багахан тоглоод л бүрэн эрхээ бушуухан дуусгаасай билээ л гэж залбирах үлдсэн.

У.Хүрэлсүх ба түүний багийнхны тэмцэл Шударга бусын хонгилыг нураах бус зөвхөн өөрсдийгөө эрх мэдэл албан тушаалд хүргэх зорилго байсныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн томилгоо харуулах биз. Бусад нь ирэх хавраас Байнгын хороог удирдаад эхэлбэл гайхах хэрэггүй. Жагссан, тэмцсэнийхээ шанг л хүртэж байгаа нь тэр шүү дээ.

Уг нь МАН-ын залуус 60 тэрбумын асуудлаар УИХ-ын даргыг чөлөөлсөн шигээ ЖДҮчиддээ хариуцлага тооцсон бол нэртэй, нүүртэй харагдахгүй юу. Гэтэл бүтэн хоёр сарыг зөвхөн М.Энхболд гэдэг хүнийг чөлөөлөх тэмцэлд зориулж, УИХ-ын гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг чөлөөлдөг байх хуулийг баталснаар шинэ спикер ч хэдэн сарын настай суудалд очиж байгааг хэлэх аргагүй болж, дархлаагүй болгоод байна.

Үндсэндээ намрын чуулган энэ оны төсвийг баталснаас өөрөөр тоймтой том хууль баталж чадалгүй, завсарлалаа. Сонгогчиддоо тайлангаа тавихдаа юу ярих нь харин сонин байна. Ажлаа тасалсанаа хэнд тохох бол…

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХ УУ?

Намрын чуулганыг хаахтай зэрэгцэх шахам Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилуулах санал УИХ-д өргөн баригдсан юм.

Зэвсэгт хүчний жанжин шатбын даргыг Ерөнхийлөгч чөлөөлснөөс хойших хугацаанд хоёр ч цэрэг харамсалтайгаар амиа алдсан хэрэг явдал болоод буй.

Намрын чуулганыг хаахын өмнө УИХ -ын гишүүн Ж.Энхбаяр  "Зэвсэгт хүчний жанжин штаб удирдлагагүй удаан явж болдоггүй салбар. Тиймээс энэ асуудлыг намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж өгнө үү” хэмээн горимын санал гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатар “Хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, даргын зөвлөл хуралдаж байж энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийднэ” гэдэг тайлбар хийж, намрын чуулганыг хаасан юм. Хаврын чуулганыг хүлээнэ гэвэл ирэх дөрөвдүгээр сар хүртэл бүтэн хоёр сар Зэвсэгт хүчний жанжин штаб даргагүй ажиллана. Тиймээс сар шинийн баярын дөрөө ээлжит бус чуулган зарлах болов уу гэсэн хүлээлт байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 66.181.176.91

ХУСААД ОРХИЖ БОЛОХГҮЙ. ҮНЭН ХУДЛЫГ ЯЛГАХ ЁСТОЙ. ШАЛГАЖ НОТЛОХ ХЭРЭГТЭЙ, ЦЭЭРЛҮҮЛЭХ ЭСВЭЛ ЦАГААТГАХ ХЭРЭГТЭЙ. ҮГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД ӨНДИЙХӨД БЭЛЭН БОЛЧИХСОН БАЙНА

Avatar

irgen 2019-02-04 122.201.22.78

khurelsuhiin zuvshde, tuuniig demjij baigaa

Avatar

MAN sunutugei 2019-02-04 43.243.161.23

Ene namiig 2020, 2024 ond yamar ch bsan gazartai tegshleh heregtei shuu ard tumeen

Avatar

Зочин 2019-02-04 66.181.176.91

МАН АН 2-ЫН НЭР БАРЬСАН МОНГОЛЫН УЛСТӨРЖСӨН ХУЛГАЙЧУУД БҮГД ХУУ АРЧУУЛАХ БОЛТУГАЙ

Avatar

Amar 2019-02-04 202.179.24.13

Хөөе.Элбэгховдогийн сайтынхан сонсож бай.Эрх баригчид биш монголын иргэд идэж уудагчуудтай тэмцэлдэж ялсан юм шүү.

Avatar

Ж.Энхбаяр гэж гэмгүй царайлсан 2019-02-04 103.14.38.137

Ж.Энхбаяр гэж гэмгүй царайлсан луйварчин. Тэр их хөрөнгө, мал, үнэтэй адуунууд, орд харш, машин унаануудын мөнгөө яаж олж авсанаа тайлбарлах хэрэгтэй. Жадамбаа аав нь эртний жудагтай хүн тийм ч их хөрнгө хуримтлуулахгүй, тэр үеийн ахмадууд хөрөнгөнд шунадаггүй байсан. Энэ их хөрөнгө үлдээгээгүй.

Avatar

Зочин 2019-02-04 66.181.185.194

МИЕЭ-ГИЙН САЙТ ОЛОН ЮМ ЧАЛЧИЛГҮЙ ХҮЛЭЭЖ БАЙ УДАХГҮЙ ТАНАЙ МАНАНГИЙНХАН МАШИН МАШИНААР ХАР ГЭР ЛҮҮ АРЧИГДАНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж