Украин цэргүүд Белгородод тулалдаж буйг анх удаа батлав

Хуучирсан мэдээ: 2025.04.08-нд нийтлэгдсэн

Украин цэргүүд Белгородод тулалдаж буйг анх удаа батлав

Украин цэргүүд Белгородод тулалдаж буйг анх удаа батлав

Украины цэргүүд ОХУ-ын Белгород мужид хилийн ойролцоох хотуудыг хамгаалахаар идэвхтэй байлдаж байгааг ерөнхийлөгч Зеленский Даваа гаригт анх удаа баталжээ. Тэрбээр уламжлалт видео мэдээллийнхээ үеэр "Армийн дээд командлагч Александр Сирський фронтын шугам, Курск, Белгород дахь бидний оролцооны тайланг танилцуулсан. Бид дайсны хилийн бүс нутагт идэвхтэй ажиллагаа явуулж байгаа. Энэ бол үндэслэлтэй ажиллагаа. Дайн хаанаас эхэлсэн тэр газар руугаа буцах ёстой. Сумы, Харьков мужууд дахь нутаг дэвсгэрээ болон ард иргэдээ Оросын эзлэн түрэмгийлэгчдээс хамгаалах бидний гол зорилго хэвээрээ байна" гэв.

Украин цэргүүд Курскээс холгүйхэн тодорхой алхмууд хийсэн гэдгийг Зеленский өнгөрсөн сард мөн дурдаж байв. Энэ үгээрээ тэр украин цэргүүд Белгородод тулалдаж байгаа гэсэн санааг илэрхийлсэн гэж үздэг. Оросын блоггерууд ч бас Белгородод тулаан болж буйг мэдээлж байсан удаатай.

Дашрамд дурдахад, Украины цэргүүд хил дамнасан дайралт хийснээс хойш найман сарын дараа ОХУ Курск мужид алдагдсан газар нутгаа эргүүлэн авч эхэлсэн. Гэсэн ч Украины тал Донецк муж дахь дайны гол фронтоос Оросын цэргүүдийг буцааж, амжилт гаргасан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж