З.Энхболд Л.Наранбаатарт "ялагдав" | News.MN

З.Энхболд Л.Наранбаатарт "ялагдав"

З.Энхболд Л.Наранбаатарт "ялагдав"

З.Энхболд Л.Наранбаатарт "ялагдав"

Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Л.Наранбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Уг торгох шийтгэлийг эс зөвшөөрч иргэн Л.Наранбаатар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүх гомдлыг хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хянаад, Л.Наранбаатар нь иргэн З.Энхболдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээллийг нийтийн сүлжээгээр тарааж “Гүтгэх” зөрчил үйлдсэн болохыг тогтоож, эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлснээр, 2020 оны 01 дүгээр сарын 10-нд батлагдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба дээрх хуулиар 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” зөрчил нь хүчингүй болсонд тооцсон байна.

Л.Наранбаатарын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Л.Наранбаатарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-31 64.119.22.76

үнэн ялна гэдэг энэ дээ. Эби нь ирэх гээд олон түмнийг төөрөгдүүлэх алхам нь энэ байсан биз

Avatar

ман 2020-03-31 192.82.77.75

үхсэн ацаний үнэн

Avatar

Зочин 2020-03-31 64.119.17.172

Энэ хүн ялагдана гэдэг ан-ын сонгуулийн дүн гарлаа гэсэн үгээ!? Одоо ч баларлаа!! Юунч эрт юм бэ дэн!! Тэр400 сая төгрөг өгч шатав!! Аа тийм,хулгайлсан мөнгө ч үгэгүй дээ!!

Avatar

Зочин 2020-03-31 122.201.22.187

ЗИКА вирус хийсэн муу үйлийнхээ үрийг эдэлнэ л дээ. Жанхуутай нийлж таван толгойн төслийг зогсоосноор улсад 14 тэрбум долларын хохирол учруулж Монголчуудын хүртэх ёстой ашигийг өөрөө хувалз мэт сорж Оросуудад тусалсан байдаг. Жонхуу ч удахгүй лайгаа эдэлнэ дээ, төмөр зөм, таван толгой зэрэг бүгдий нь гацааж, төрийг самарч байгаа н**ш

Avatar

Дөшиннис 2020-03-31 75.159.156.31

Шүүхээс Наранбаатар Энболдыг гүтгэснийг үндэслэлтэй байна гэж харин хуулийн хэрэгжих хугацаанаас хамааран торгуулийг хүчингүй болгосон байна.
Миний бодлоор Наранбаатар гэдэг энэ залуу Бусдын явуулгаар дэмий юманд орооцолдоод л.
Баялаг бүтээж сайхан үйлс хийж чаддаггүй л юм байх даа харамсалтай!

Avatar

уншигч 2020-03-31 202.126.89.131

Наранбаатар Дарханд ардчилсан намын дарга болно гээл гүйгээд байсан. Дарханчууд энэ хүнийг танихч үгүй болохоор хүлээж аваагүй. Худлаа шударга хүний дүрд тоглосон хөгийн гар

Avatar

Зочин 2020-03-31 203.91.115.55

Наранбаатар аа !!! Хөдөлмөрийн насан дээр байгаа дээрээ ажил олж хий. Ийм ядсан аргаар олсон мөнгө чамд хоол болохгүй. Захиалагчийн чинь явцгүй арга хол явахгүй шүү. Хоцрогдсон, явцгүй , бохир арга бол Баттулгын арга .

Avatar

Zizail 2020-03-31 183.177.97.14

Zi harin ajil olj hii, Naranbaatar ooroo company baiguulaad tuuniigee amjiltai udirdaj yawaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж