Н.Тэмүүлэн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Н.Тэмүүлэн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг мөрөөддөг

Нээлттэй нийгэм форум нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чанартай боловсрол эзэмших тэгш эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллага бөгөөд эцэг эхчүүдийн холбоодтой хамтран асуудал дэвшүүлсэн цуврал видео бэлтгэн, олон нийтэд хүргэж байна. Энэ удаад бид Н.Тэмүүлэн хүүг онцоллоо.

Тусгай сургууль төгссөн Н.Тэмүүлэн хүү их, дээд сургуульд элсэж чадалгүй нэг жил завсардсан бөгөөд улмаар Насан туршийн боловсролын төвд элсэн дахин суралцаж, суурь боловсролын гэрчилгээтэй болсноор МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсжээ.

Одоо хоёрдугаар дамжааны оюутан, сайн хуульч болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх мөрөөдөлтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил сонирхол, хүсэл мөрөөдөлтэй, мөн авьяас чадвартай. Тэдний эцэг эх нь хүүхдээ сургуульд сурч, эрдэм мэдлэгээ зузаатган, авьяас чадвараа улам хөгжүүлж, үеийн найзуудын хамтаар хүсэл мөрөөдөлдөө алхам алхмаар ойртож байгаад баяртай байна. Гэвч бусад хүүхдэд элдэв асуудалгүй олддог сургуульд сурах боломжийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд олон саадыг давж, уйгагүй зүтгэх хэрэгтэй болдог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд боловсролын хүртээмжийг тэгш болгож, нийгмийн шударга ёсыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгох замаар халамж хүртэгчдийн тоог бууруулж, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх өөрсдийн санал, бодлогын шийдлийг энэхүү видеогоор санал болгож байна.

БЭЛТГЭСЭН: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж